Прокурор хар тамхины хэргээр саатуулагдсан нь үнэн
Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурорын гэрээс хар тамхи олдож, хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Учир нь бидэнд албан ёсны баттай мэдээлэл ирээгүй байгаа” гэх хариултыг өгсөн юм.
Харин Тээврийн прокурорын газрын зүгээс хэргийг дөнгөж шалгаж эхэлж буй учраас прокурорын нэрийг мэдээлэхээс татгалзсан юм. Мөн тус газрын прокурор Х.Т-аас өөр хүн шалгагдаагүй болохыг уламжилсан байна.
Ямартай ч прокурор хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буй нь ийнхүү тодорхой болж байна. Шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс оролцдог прокурор хар тамхины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй нь олон нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, зохисгүй хэрэг юм.
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: