Фрэнсис Гарри манай улсад албан ёсны айлчлал хийж байна

7-22-8_700x700

Монгол Улсын Шадар сайдын урилгаар энэ сарын 22-23-нд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Ерөнхий захирал, доктор Фрэнсис Гарри манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоог цаашид боловсронгуй болгох, Монгол улсад зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих, Засгийн газар, ДОӨБ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцох, технологийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсад технологи, инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах тухай” гэрээ байгуулах зэрэг олон ажил амжуулах юм. Доктор Фрэнсис Гарригийн айлчлал зөвхөн Монгол Улсыг зорьсон айлчлал болж байгаагаараа онцлог  юм байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих