“Архигүй Өмнөговь”

Өмнөговь аймаг анх санаачлан “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийн үр дүнд олон иргэд архины нөлөөллөөс татгалзаж ажлын байртай болсон байна. Тодруулбал, “Мөнхийн гэгээн амьдрал” ТББ-ынхан санаачлан аймгийн Засаг даргаас дэмжлэг авч ажлын байр барьсан байна. Анх энэ ТББ-т 4 иргэн хандаж байсан бол одоо 20 гаруй иргэд хамрагдаж байна. Өнөөдөр тэд ийм төвтэй болсноор багаж тоног төхөөрөмж ашиглан мод модон эдлэл, чулуу ба модон сийлбэр, бүх төрлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

11403124_857132077689587_4662904396663400459_n
Архидалтын эсрэг соён гэгээрүүлэх замаар иргэдийн архинаас татгалзуулах олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг тод жишээ нь шинээр ашиглалтанд орсон энэ төв юм.
“Архигүй Өмнөговь” хөтөлбөр нь 2016 он хүртэл хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр юм. 2014 онд тус хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн Засаг даргын 2014 оны 4 сарын 22-ны өдрийн а/226 тоот захирамжаар баталж 30 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсний дагуу нийт 19 нэр төрлийн ажил зохион байгуулсан байна. Мөн архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 ажил зохион байгуулсан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих