Гучин настнаас хорин настнуудад өгөх зөвлөгөө

1. Аял!

Хорин нас Гуч хүрээд аялахыг хүсэвч гэр бүл, хүүхдийн хажуугаар ажил гээд хариуцлага улам л өснө үү гэхээс багасахгүй. Гучин насандаа аялах болсон ч илүү их зардалтай зүйлс хийх, илүү үнэтэй зоогийн газар орох гэх мэтээр зардал өсдөг. Харин хорин насан дээрээ жилийн хугацаанд ажиллаж хураасан мөнгөөрөө л аялахад чамд хангалттай хүрнэ. Бас алдах юм юу ч байхгүй гэдгийг санаарай. Та хаашаа аялж болох вэ? Хүн болгоны мэддэг дурсгалт түүхэн газар луу аялж болно. Эсвэл бүр хэн болгоны мэдээд байдаггүй газар луу ч аялж болно. Аяласнаар өөртөө шинэ газрыг таниулахын зэрэгцээ “Би яг хэн бэ? Би юу хүснэ вэ?” гэх асуултуудын хариултуудыгг олох болно.

7c8fd723-98c0-4008-af29-844e037ec560.jpg

2. Өөрийнхөөгөө хөгжүүл

Бусад хүмүүсийн зорилгын төлөө эсвэл бусад хүмүүсийн амьдралын төлөө хэт их ажиллаж, үнэт цаг хугацаагаа зарцуулах хэрэггүй. Харин өөрийнхөө амьдралыг ямар байгаасай гэж хүсч байна, өөрийгөө хэрхэн хөгжүүлмээр байна-түүндээ цаг хугацаагаа зарцуул.

3. Унш

Өдөр болгон унш. Уншиж чадах бүх зүйлээ л унш. Зөвхөн өөрийнхөө мэддэг зүйлсийнхээ тухай бүү унш. Хүмүүсийн тухай унш. Хүнийг уншиж сур.

19ac97eb-959b-4e29-a8b2-f7c495a56c14.jpg

4. Зурагт үзэхээ боль

Яг одоо үзэхээ зогсоо. Зурагт чамайг илүү юунд ч хүрэхэд туслахгүй.

ccaab5d1-60b9-4a13-b81c-6f4f551eaa62.png

5. Итгэ

Хэн нэгэнд итгэсэн хэдий ч чиний урмыг хугалж найзууд байхаа больсон ч өөр нэгэнд итгэх итгэлээ алдаж болохгүй. Хүмүүс чамд итгэхгүй байх шалтгаан олгосон үед л хүнд итгэхээ болих хэрэгтэй. Гэхдээ бүх юманд хэмжээ гэж байдагтай адил тунг нь хэтрүүлж болохгүй.

25051be0-1187-4380-af08-eff64a691deb.jpg

6. Хүмүүс

Хүмүүс гэдэг бол чамд тулгарах хамгийн сайн бөгөөд муу зүйл. Зарим нь чамд урагшлахад туслахад бусад нь чамайг өөрийнхөө түвшинд аваачиж доошлуулахыг оролдоно. Гэхдээ ихэнхидээ дажгүй хүмүүс таарахыг үгүйсгэхгүй. Цөөхөн хэдэн хүмүүс л чиний амьдралыг үүрд өөрчлөнө. Тэднийгээ хайж ол. Өөрийгөө олон хүмүүсээр хүрээлүүлж олон найзтай байх гэсний огт хэрэггүй. Харин чиний тэдний төлөө хийсэн шиг зүйлийг эргүүлээд чиний төлөө хийж чадахаар тийм л хүмүүс хэрэгтэй.

7. Цаг хугацааг үнэл

Чамайг хуурдаг, чамд итгэдэггүй, чамтай адил харьцдаггүй хүмүүст өөрийнхөө цагийг бүү зарцуул. Бусдын цагийг өөрийнхтэйгөө адил үнэл. Уулзалтандаа бүү хоцор, хүмүүсийг битгий хүлээлгэ.

8.Бүтэлгүйт

Ажилдаа, хайр дурлалдаа ч тэр, найз нөхдийнхөө хүрээнд ч бүтэлгүйтэж болно.

Хэрвээ бүтэлгүйтэх болгондоо юу ч сурч мэдэж аваагүй бол чи зөвхөн бүтэлгүйтсэн байна. Харин бага ч болов зүйлийг сурсан бол чи өсөж дэвшиж байна гэсэн үг.

7ae731df-266b-42f1-afa3-08b3f914c945.jpg

9. Амжилт

Хэзээ амжилтанд хүрэхийг хэн ч хэлж таашгүй. Гэхдээ хорьтойдоо л лав биш байх. Амжилт гэж улайрахын оронд өөрийнхөө хийхийг хүсч байгаа зүйлийг л хий.

10. Тэвчээр

Альваа зүйлийг яарч тэвдэж хийснээс юу ч хийхгүй байсан нь дээр. Арван жилээр төлөвлөж, жил жилээр бодож, сар сараар хийж, өдөр өдрөөр амьдар.

Г.Лхагвасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих