Сонгуулийн эхлэл “Нийслэлийн Их Даншиг” наадам болох нь

0516ba041171f545bigЗа даа ойлгоход бэрх зүйлүүд ч их гарах юм даа. Саяхан л эдийн засгийн хямрал ухааны юм яриад л бараг л улс дампуурч байгаа юм шиг л амтай болгон цуурч байлаа. Гэтэл өнөөдөр зуны дэлгэр цагт өнөө хямарсан гээд байсан улс наадаж цэнгэхийг илүүд үзээд байна уу даа.

“Нийслэлийн даншиг” хэмээн сүржин нэр хайрласан баяр наадмыг ирэх сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр наадамлана гэнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөнөөс 500 орчим сая төгрөг төсөвлөсөн ажээ. Манайхан ч наадаж цэнгэх дуртай улс сайхан байгаа байх. Гэтэл хоёр хонгийн өмнө орсон түр зуурын ширүүн борооны усыг зайлуулах шугам хоолойгүйгээс Улаанбаатар хот тэр аяараа усан далай болсон. Мөн ус цэвэрлэх байгууламж нь эдэлгээгүй болсон гээд л хавар бас бөөн юм болж байж дөнгөж амь тариа төдий засвар хийсэн гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Эсвэл нийслэл хотын хүрээнд дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэг байгуулж болно. Энэ бүгдийг хийж бүтээж болохгүй байгаа юм байх даа! гэсэн харуусал төрөөд байгаа юм.

Монголчуудын найр наадам бол ихэднэ үү гэхээс багадахгүй гэдгийг жилийн дөрвөн улиралд болж байгаа баяр, ой, тэмдэглэлт өдрүүд гээд л барагдахгүй олон байдаг. Гэнэт л баяр наадам яриад ард иргэдийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлээд байгаа учир нь юу юм бол гэсэн бас болгоомжил байгаагаа нуугаад яахав. Сүүлийн үед манай эрх баригчид баяр наадам гээд олны анхаарал сарнисан үед олон янзын хууль журам, өөрт ашигтай хувилбараа хэрэгжүүлж амждаг болсон нь энэхүү болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлээд байгаа юм.

Ирэх онд болох сонгуулийн сургаар л намууд өөр хоорондоо хэмлэлдэж, улстөрчид ард түмэндээ хайр зарладаг бичигдээгүй хуулиар эрхэм хотын түшээд маань ирэх сонгуулийн бэлтгэл ажлаа хийгээд байна уу даа. Ийн найрах аргаа улсын төсвөөс гаргах ухаан сийлсэн эрхэм хотын түшээдийн нарийн ухааныг бишрэхээс өөр яахав.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих