Гаръя!, Гарахгүй…!

72b1a439-7612-41e8-84f4-a56078508b1dЭнэ жилийн баяр наадмын амралтыг эдэлж чадахгүй байгаа хүмүүс бол МАН-ынхан. Хэдийгээр тэр тэнд, энэ энд явж байна гэх боловч байсгээд л уулзаж түр тар хийдэг аж. Анхнаасаа Шийдлийн Засгийн газарт хэрүүлтэй уруултай багтсан МАН-ынхан одоо улам зөрчилдөх болжээ.

 
Уг нь МАН-ын туршлагатай улстөрчид засагт хамтрахыг эсэргүүцэж байв. Гэсэн ч одоогийн дарга нь зүтгэсээр засагт орсон. Өөрөө Шадар сайд болох байсан ч яагаад ч юм, У.Хүрэлсүхэд дайруулчихсан байдаг. Тэгвэл хагас жил болоод л засгаас гарах биш хөөгдөөд эхлэв.
 
Хамтарсан Засгийн газрын гэрээг цуцлах АН-ын шийдвэрийг МАН ерөнхийдөө хүлээж авсан бололтой. Учир нь намын зүгээс засагт үлдэхээр томоохон хөдөлгөөн хийхгүй байгаа юм.
 
Харин Шийдлийн Засгийн газарт “бүрэн бүрэлдэхүүн”-ээрээ багтаад байгаа У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооныхон “…Засгаас гарахгүй” гэж байдаг чадлаараа уллаж байна. Наймдугаар сарын 3-ны өдөр ердөө 12 хоногийн дараа болно. Тиймээс найр наадмын үеийг эс анзааран эрхэм гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар нараараа “…МАН-ыг засгаас гаргаад хэрэггүй, үр дүнгүй” гэсэн утга бүхий ярилцлагуудыг хэвлэлээр өгүүлж эхлээд байна. Үр дүн нь ямар гарахыг бүү мэд.
 
Юутай ч олон нийт хамтарсан Засгийн газраас МАН гарах уу, эсвэл АН нь гаргах уу гэж харж байгаа. Гэтэл МАН-ынхан дотооддоо “Гар”, “Гарахгүй” гээд л хэрэлдэж байна.
 
Зууны мэдээ сонин

URL:

Сэтгэгдэл бичих