МҮОХ-ны дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулагдав

Монгол улсын олимпийн хөдөлгөөн ба биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, боловсрол,оролцоог ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс  МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгууллаа. Тус зөвлөлийг  МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн ахлан ажиллахаар боллоо.

389e3c8bcdd83fc53f08ad7a973f2d68 (1)

Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд доктор, дэд профессор Ч.Зоригтбаатар, доктор профессор Г.Сүхбат, доктор, профессор Л.Уртнасан, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, доктор профессор Р.Ганбаатар, доктор, дэд профессор Б.Буяндэлгэр, доктор И.Жамьяндагва нар орсон байна.

Эрдэмтдийн зөвлөл нь Олимпийн хөдөлгөөн ба биеийн тамир, спортын бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцэж  үнэлэлт  дүгнэлт гаргах болон хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиг үүрэгтэйгээр ажиллах болно.

Монгол улсын биеийн тамир, спортын салбарт “ус, агаар “мэт  хэрэгтэй байгаа оюуны болон онолын сэтгэлгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус зөвлөлийн үр дүн, ач холбогдол өндөр байх болно.

Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиг , үүрэгт доорхи чиглэлийн ажлууд  орж байна.

-Биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж,томоохон ач холбогдол бүхий шийдвэр, төсөлд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах:

-Биеийн тамир, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэгдсэн асуудлыг хэлэлцэх, арга замыг тодорхойлох:

-Их спорт, нийтийн биеийн тамир ба олимпийн спортын төрлүүдийг хөгжүүлэх талаар санал, санаачилга, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах:

-Олимпийн хөдөлгөөний түүх,соёл, боловсролын асуудлаар санал, санаачилга, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах:

-ЕБС-ийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын бие бялдрын хүмүүжил, биеийн тамирын боловсрол, спортын асуудлаар хөтөлбөр боловсруулах,санал дүгнэлт гаргах

-Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаанд түшиглэн тодорхой тусгагдсан асуудал, сэдвээр эрдэм шинжилгээ онол-практикийн бага хурал, семинар зөвлөлгөөнийг өөрийн орны болон олон улсын хэмжээнд зохион байгуулах

-Спортын холбоод болон бусад биеийн тамир, спортын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих асуудалтай холбоотой санал, санаачилга гаргах, төсөлт ажлуудыг хэлэлцэх, дүгнэлт гаргах

-Спортын цол зэргийн нэгдсэн ангилалтай холбоотой асуудлыг хэлэлцэх, санал дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг томоохон ажлууд орсон байна.

Тус Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааны томоохон хэсгийг ”RIO -2016” олимпийн наадамд оролцох Монгол улсын баг тамирчдын бэлтгэл, сургуулилтын шинжлэх ухааны үндэслэлийг хангах асуудал эзэлж байна.

Энэхүү ажлын хүрээнд  9 дүгээр сард цуврал олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Эх сурвалж: www.ssport.mn


URL:

Сэтгэгдэл бичих