Азтай бизнесмен Роберт де Ниро
Хэдий 70 нас өнгөрсөн ч урлагын тайзнаасаа мултрах болоогүй Холливүүдийн цөөхөн жүжигчин байдаг. Тэдний нэг бол Роберт де Ниро билээ. Өөрийгөө Италийн мафиудын дунд өссөн гэдэг тэрбээр ирэх 8-дугаар сард 75 нас хүрнэ. Хоёр удаа Оскарын шагнал хүртсэн Де Ниро чадварлаг жүжигчин, авъяслаг найруулагчаас гадна адтай бизнесмэн аж.
Тэрбээр 1994 онд Японы алдарт тогооч Нобу Матсухисатай хамтран Япон хоолны “Nobu” ресторанаа нээсэн. Анх нээсэн цагаас эхлсэн тэдний ресторан өргөжин тэлсээр Дэлхийн томоохон 26 хотод салбараа нээсэн аж. АНУ-д шинээр нээгдсэн ресторануудын 60% хувь нь жил болоод дампуурч үүдээ барьдагч “Nobu” ресторан удахгүй 21 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа аж. Мөн 2013 онд Лас Вегас хотод “Nobu” зочид буудал нээгдэж, үйл ажиллагаагаа явуулах болсон нь Де Нирогийн бизнес ямар ашигтай байгааг итлгэсэн.
Мөн тэрбээр хувийн “Tribeca Grill”, “Locanda Verde” хэмээх хоёр ресторантай. Энэхүү ресторанаар ихэнхдээ улс төрч, бизнесмен болон урлаг соёлын алдартнууд үйлчлүүлдэг гэнэ.
Харин Де Ниро бизнесийнхээ талаар ярихдаа “Зоогийн газар ажиллуулах амаргүй, надад их аз таарсан” хэмээсэн байдаг.
URL: