Эргэлтийн усныхаа 70-80 хувийг дахин ашиглах шаардлагыг уурхайнуудад тавина

Манайд усны үнэ бага гэхэд дэндүү бага.

Энэ эрдэнийн үнэ их олон жил доод түвшинд явсан. Харин 2009 онд усны үнийг нэмсэн. Хамгийн сонин нь уул уурхайн үйлдвэрлэлд литр усыг 10 мөнгөөр тооцож авдаг бол гэр хороололд нэг литр усыг нэг төгрөгөөр авч байх юм.

Усны үнэ хэтэрхий шударга бус байна даа. Хүн амдаа түгээж байгаа цэвэр усныхаа үнийг багасгах, нөгөө талдаа усыг үр ашиггүй, хамгийн ихээр хэрэглээд байгаа газруудын усны үнийг нэмэх нь зүйтэй мэт.

Усыг хамгийн ихээр бохирдуулж байгаа тэр хүн өндөр төлбөрөө төлдөг ардчилсан зарчим дэлхий нийтэд бий. Туул голын усыг арьс ширний үйлдвэрүүд маш ихээр бохирдуулж байдаг. Тэр хүмүүс усныхаа үнийг илүүтэйгээр төлдөг баймаар.

Нэг анхаарууштай санаа бол уул уурхайн ямар ч компани үйлдвэртээ шар усны гэгддэг илүүдэл усыг ашиглаж байвал тухайн компанийг усны төлбөрөөс 70-80 хувь чөлөөлж байх бодлогыг Усны Газар барьж байгаа гэнэ. Энэ бол маш зөв алхам. Хэрэглэхгүй урсаж байгаа энэ усыг бид хуримтлуулж авч чадах юм бол нөөц бүрдүүлэхэд ихэд хэрэгтэй.

Хуримтлуулсан шар ус эргээд газрынхаа хөрсийг ихэд сэргээж өгдөг ажээ Уул уурхайн томоохон компаниудад анхнаас нь л усны хэмнэлттэй технологи” тавих нь оновчтой болоод байгаа аж. Компани өөрийн нийт эргэлтэд байгаа усныхаа 70-80 хувийг дахин ашиглахгүй бол танай үйлдвэрийн схемийг хүлээж авахгүй гэсэн хатуу шаардлага тавих гэнэ.

Зуун хувиа байг гэхэд ядаж 70 хувийг нь эргүүлж ашиглах шаардлагыг тавих тул компаниуд усаа дахин ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих