С.Жавхланд Монголын улс төр жижигдэж байна
Гэзэг үсээ дал мөрөө давуулан ургуулж, үндсэрхэг үзэлтэй нэгэн болохоо батлан харуулж, эх орныхоо газар шороо, уух усны бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцэгч, ард түмний хайртай дуучин, Гавьяат жүжигчин С.Жавхлан нэг л өдөр төр, засгийг эсэргүүцэн даахиа үргээлгэж, нүцгэн толгойтой болсон.
Ирэх сонгуулиар МАХН-аас нэр дэвших эрхээ олж авсан гэх С.Жавхлангийн тухайд төрийн эрхмүүдийг, цаашлаад төрийн гурван өндөрлөгүүдийг хүчтэй шүүмжилж, халз мэтгэлцээнд удаа дараа дуудсан ч томчууд түүнийг нохой хуцах дайны чинээ санаж, тоогоогүй юм.
Харин улс төрийн амьдралыг мэдэж, мэдрэхийн төлөө улайрч яваа дуучин залуугийн тухайд улс төр гэдэг үнэндээ инээдмийн жүжиг мэт санагдаж байгаа бололтой.
Тэрбээр урлагаа орхиж, улс төрөөр дагнаж эхэлсэн цагаасаа хойш “Үнэндээ надад Монголын улс төр жижиг санагддаг юм шүү” хэмээн ярьж, сайрхаж, бааварлаж, бас басаж явдаг болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: