“Хилчин хотхон”-ны айлууд усгүй 4 хонолоо
Сүүлийн үеийн чанартай чанаргүй барилгууд хэт олширч байгааг хэн хүнгүй л ярьдаг шүүмжилдэг ч өнөөдөр хүртэл доривтой арга хэмжээ авсан зүйлгүй иргэдийг хохироосоор байна.
Үүний томоохон жишээ нь “Хилчин хотхон”. Дөрвөн хоногийн хугацаанд усгүй тарвага болж байгаа тус хотхоны иргэд одоогоор усаа зөөврийн худаг болон дэлгүүрийн лангуун дээрх цэвэр усаар хангаж байгаа бөгөөд харин бохирын усаа граш дахь тогтоол усаар аргалж байгаа ажээ.
Учир нь дайны хажуугаар дажин гэгчээр сүүлийн үед тус хотхоны байрнуудыг ГҮНИЙ УНДРАГА дээр барьсны улмаас суулт өгч грашнууд нь дүүрэн ус болсон байдалтай байгаа тухай оршин суугчид нь ам уралдан ярьж байгаа нь өнөөгийн барилга байшинг хаа хамаагүй газар олдож л байвал барьж иргэдийг хохироож байгаа нь нууц биш гэдгийн том илрэл боллоо.
ЧОЙ
URL: