Мэйвезер сүүлчийн тулаанаа хийнэ

7137bd9d4acaaee4big

Таван жинд дэлхийн аваргын бүсийг зүүсэн Флойд Мэйвезер хагас хөнгөн жинд дэлхийн аварга болж байсан Америкийн 31 настай ширэн бээлийтэн Андре Бертотой тулаан хийх гэрээнд гарын үсгээ зуржээ.

Есдүгээр сарын 12-нд Лас-Вегас хотноо болох энэ тулаанд Америкийн 38 настай ялагдашгүй боксчны хувьд сүүлчийн тулаан нь болох юм.

Тавдугаар сарын 02-нд Мэйвезер мэргэжлийн рингэн дээр 48 дахь удаагаа гарч, шүүгчдийн саналаар Мэнни Пакьяог буулгаж авсанаар 48 дахь ялалтаа байгуулсан билээ. Тэрбээр WBO-гийн хагас хөнгөн жинд аваргын бүс зүүсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих