Н.Энхбаяр Германд амьдрах болжээ

527-1437444480527140863268_gsМонгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа эд хөрөнгө завшсан хэргээр 2012 онд ял сонсон хоригдож байгаад Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  уучлагдан, суллагдсан билээ. Суллагдсанаасаа хойш тэрээр Солонгос улсад амьдарч байгаа юм. Тэгвэл түүнд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргүүдийг энэ сарын 4-ы өдрөөс үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн.

 

Үүнтэй холбоотойгоор түүнийг яаралтай ирж мэдүүлэг өгөх хэд хэдэн бичгийг явуулсан ч Н.Энхбаяр огт хариу өгөөгүй байна. Иймээс  Монгол улсын холбогдох  хуулийн байгууллагууд Сөүл хотын прокурорын байгууллага зэрэг холбогдох байгууллагууд руу Н.Энхбаярын байрлаж буй хаягийг албан ёсоор мэдэгдэх зэргээр хамтарч ажиллах санал явуулсан аж. Үүнийхээ дараахан ОХУ-ын Буриадад намынхантай хуралдаад  Сөүл рүү буцсан Н.Энхбаяр  эхнэрийн хамт  маш хурдан ХБНГУ-ыг зорьжээ.

 

Одоогоор түүний Германд яг хаана байрлаж буйг хэн ч мэдэхгүй байгаа гэнэ. Н.Энхбаярыг МАХН-ын төв байрыг бусдаас залилж авсан, “Bly sky tower”-т хууль бусаар олсон хөрөнгөө оруулсан зэрэг хэрэгт буруутгаж буй юм.
Э.Мягмардорж


URL:

Нэр: irgen Огноо: 21 July 2015

myagmardorj shaaltuur

Сэтгэгдэл бичих