Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших боломжийг хаажээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уучлал үзүүлсний дараа шоронгоос суллагдаж, эмчилгээ хийлгэн төд удалгүй БНСУ-ыг зорьсон билээ. Тэр цагаас хойш бараг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд эрүүл мэндийн хувьд харьцангуй тогтворжсон экс Ерөнхийлөгч эх орондоо өнгөрсөн хавар ирсэн ч түүнд АТГ-аас шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхлэхээс өмнө эргээд тэр Солонгосыг зорьсон нь Н.Энхбаярыг Монголд байлгахгүй гэсэн зарим нэг улс төрийн хүчнүүдийн бодлого явагдаж буйг харуулж байна.
7b2aa1b708347229big
Урьд нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Хуяг, Н.Энхтуяа нар нь Монгол Улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Харин хэргийг шалгагдах хугацаанд Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд шинээр илэрч гарч ирсэн тул мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Гэтэл энэхүү түдгэлзүүлсэн хэргийг долоодугаар сарын 04-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж шалгаж эхэлжээ.

Уг хэрэг дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар болсон байна. Харин Н.Энхбаярын хувьд Монголд байвал эргээд шинэ хэрэгт холбогдон байцаалт өгч, улмаар дахин хэрэгтэн болохыг үгүйсгэхгүй тул яалт ч үгүй тэрбээр Солонгос руу буцжээ. Саяхан түүнийг ОХУ-ын Буриадын Иволгийн дацангийн хамба лам Дамба Аюушеевтэй очиж уулзсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан билээ.

Нөгөө­тэйгүүр, МУГЖ дуучин С.Жавхлан одоогоос сарын өмнө Солонгост очиж намын даргаа эргэж ирсэн нь олны анхаарлыг татаж байна. Н.Энхбаяртай уулзаж ирсэний дараа С.Жавхлан Чингисийн талбай дээр үсээ хусаж, Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Үүнийг Н.Энхбаярын хатгаасаар хийсэн үйл ажиллагаа гэж үзэх хүн ч олон бий.

Ямартай ч 2016 оны УИХ-ын сонгуульд намын дарга нь оролцох боломжгүй болж байгаа нь нэгэнтээ тодорхой болов. Учир нь, хэрэгт сэжигтнээр шалгагдаж буй ямар ч хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй байдаг тул Н.Энхбаярыг шинэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь түүнийг эх орондоо эргэн ирж, үнэн мөнийг тогтоолгохоос нааш эцэслэн шийдвэрлэгдэхгүй юм. Харин С.Жавхлангийн хувьд ирэх жилийн сонгуулиар Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж магадгүй байгаа бол МАХН-ын хувьд уг сонгуульд намын даргагүй оролцох магадлал тун өндөр болов.
Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Нэр: Монгол Огноо: 23 July 2015

Энэ АН-д одоо Монголд зарж, үрж, идэж уух зүйл үлдсэн л юм байх даа!!! ЭХ ОРНОО ӨРӨНД ОРУУЛЛАА, ГАДНЫ ИРГЭН МОНГОЛЫН ХУУЛИЙГ ГИШГЭЭЛ ГАРЧИХЛАА, 3-Н УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР НЭРТЭЙ ДӨНГӨНД ЭХ ОРНОО ХИЙЛЭЭ.

Нэр: Anonymous Огноо: 23 July 2015

бүгдийг нь айлгаад сүртэй юм биш үү

Сэтгэгдэл бичих