Түшээд юу хийж явна

-11022014-1392094293-1468696912-turiin ordonҮндэсний их баяр наадмын дараа Төрийн ордон эзгүйрдэг жамаараа өнгөрсөн долоо хоногт эл хуль байлаа.

Харин өнөөдрөөс сайд нар ажилдаа ирж Засгийн газрын хуралдаан болно.

Хаврын чуулган завсарласан, үндэсний их баяр наадам болсон өнгөрсөн өдрүүдийг ашиглаж сайд нарт долдугаар сарын 20-н хүртэл амрах чөлөө олгосон гэх “бор шувуу” ниссэн ч зарим нэгийнх нь ажил дийлдэхгүй байсан бололтой. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт яамныхаа төвшинд хурал зарлаж, хоёр өдөр завгүй ажилласан бол Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АНУ-д ажлын айлчлал хийжээ.

Ерөнхий сайдын тухайд амарсан, амраагүй гэх зөрүүтэй мэдээлэл байгаа юм. Зам тээврийн сайд Н.Төмөрхүү авто тээвэрчдийн 90 жилийн түүхт арга хэмжээнд бэлтгэж хоёр өдрийг амьсгаа дээгүүр өнгөрөөсөн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Баянгол дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ажил ихтэй завгүй байжээ. Хууль зүйн сайд Д.Дорлигжав салбарынхандаа шагналын хур буулгаж, цагдаагийн байгууллагын 94 жилийн ойг угтсан аж.

Үндэсний их баяр наадам өндөрлөсний дараа УИХ-ын гишүүдийн олонхи нь тойргоо зорьсон бол УИХ-ын дарга хараахан амраагүй байгаа аж. Ээлжит бус чуулганыг ирэх наймдугаар сарын 3-нд зарлан хуралдуулахаа хаврын чуулган хаах мөчид гишүүдэд анхааруулсан. Гэхдээ санал авах шатанд гишүүдийн олонхи нь ээлжит бус чуулганыг есдүгээр сард зарлахыг хүссэн тул хугацаа нь хойшлох уу, эсвэл УИХ-ын дарга хэлсэн товоороо зарлах уу гэдэг энэ долоо хоногт шийдэгдэх нь.Өнөө жилийн үндэсний их баяр наадмаар хамгийн их баярлаж суусан түшээ бол Б.Бат-Эрдэнэ. Төрсөн нутгаас нь зодоглосон бөх төрийнхөө их баяр наадмын түрүүг авч, арслан цол авсныг аварга Б.Бат-Эрдэнэ тэмдэглэхгүй бол өөр хэн гэж… Шинэхэн арслангийнхаа хамтаар нутагтаа очиж, баярлажээ.Наадмын өдрүүдэд жуулчидтай “дайн” зарлаж, бохироо Хөвсгөл далайн орчимд хаяхгүй байхыг уриалан, их ажилтай суусан түшээ бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Энэ жил Хөвсгөл далайг зорих жуулчны тоо эрс өсч наадмын гурван өдөрт 42 мянгад хүрсэн байна. Аялагчдын тоо өсч байгаа нь сайн хэрэг боловч жуулчдыг хүлээн авах бэлтгэл хангагдаагүйн дээр хогоо их хэмжээгээр хаясан нь цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл далайг бохирдуулж болзошгүй аюулд хүргэж байгаа тул аяллаар явахдаа хогоо дор бүрнээ цэвэрлэж заншихыг уриалсан юм.Тэрээр фейж хуудсандаа “Хөвсгөл далайгаас өдөрт 8 машин хог зөөвөрлөн хаяж байгаа ч жуулчдын замбараагүй хаясан хог одоо ч овоорсон хэвээр байна. Цэнгэг усны нөөц болсон хөх сувдаа хог хаягдлаар дарж бохирдуулахаа болъё” гэж тодотгожээ.Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа “Хөвсгөл-хөх сувд” төслийнхөө хүрээнд мөн тэрээр энэ удаад 50 мянган ширхэг хогны уутыг Хатгал тосгонд тараасан ч наадмын гурван өдөрт л дууссан байна. Хогтой дайн зарлан завгүй суусан түшээ энэ сарын 18-нд Цагаан-Уул суманд болсон буман малын баярт оролцсон бол өнөөдөр Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэж буй ажээ.УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Архангай аймгийн Эрдэнэмандал сум байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд оролцсон байна. Төрж, өссөн нутаг нь Эрдэнэмандал сум бөгөөд түүхт 90 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэнд тун ч их баярласан гэх.МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай зэрэгцэж суун наадмын хоймрыг голлосон төрсөн нутаг нь холбосон бололтой.

2016 оны УИХ-ын сонгуулийн нүүдлээ Өвөрхангай аймагт хийхээр бэлтгэлээ базааж эхэлсэн түшээ бол Я.Содбаатар гишүүн. Тэрээр Д.Лүндээжанцан гишүүний хамтаар Бүрд суманд зохион байгуулсан галын тахилга, адууны баярт оролцжээ.Монгол Улсын төв цэгийг алдаршуулах, мөн жуулчдыг татах зорилгоор Бүрд, Баян-Өндөр, Хархорин, Сант, Есөн зүйл сумдынхан өнгөрсөн жилээс эхэлж дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтоосон байна.Хаврын чуулганы туршид завгүй байж, зарим өдрүүдэд 12.00 цагаар тасралтгүй хуралдан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэлэлцүүлгийг хийж суусан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдрөөс нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. “Ангийнхан” нь наадмын дараагаас л тойргоо зорьсон байтал тэрээр хожуухан хөдөлсөн нь хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэвлэлийнхэнд тайлагнахтай холбоотой байжээ. Мөн ээлжит бус чуулган зарлахад Эрүүгийн хуулийг хэлэлцэх тул ажлын хэсгийн төвшинд бэлтгэл хангуулах шаардлага байсан гэх.Түшээдийн юу хийж явааг сонирхвол нэг иймэрхүү.

Г.ХОРОЛ

inet.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих