Дэлхийн оюутан залуучуудын 26-р спортын наадам эхэллээ
Дэлхийн оюутан залуучуудын зуны улирлын 26-р спортын наадам өчигдөр орой Хятадын өмнөд нутгийн Шэньжэньд нээгдлээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслолд оролцож, уг спортын наадмыг албан ёсоор нээсэн байна. Дэлхийн оюутан залуучуудын 26 дугаар их наадамд 152 улсын 8000 шахам тамирчид оролцохоор ирээд байгаа аж. Наадмын нээлтийн ёслолын тоглолт нь хэлбэрийн хувьд энгийн, халуун дотно уур амьсгал дунд болж, спортын наадам нь залуучуудаар голчилсон үзэл санааг бүрэн харуулсан байна. Наадам 12 хоног үргэлжилж, 8-р сарын 23-ны өдөр өндөрлөнө. Нийт 24 төрлийн тэмцээн багтсанаас хөнгөн атлетик, сэлэлт зэрэг Олимпийн төрөл болон уран хөдөлгөөнт гимнастик, олон улсын шатар зэрэг оюутан залуусын дуртай төрөл багтаж байгаа юм. Тус наадамд оролцох эрхийг манай улсын 107 тамирчин аваад байгаа юм.
URL: