Олны танил бүсгүйчүүдийн шивээсний тайлал
Ганган дэгжинээрээ зартай Ану хоёр ч шивээстэй. Түүний бэлхүүс дээрх шивээс нь “Beautiful” буюу “Үзэсгэлэнтэй” гэсэн утгыг агуулдаг бол нуруун дээрх шивээс нь “Хайрын бурхан” гэсэн утгатай ажээ.
Загвар өмсөгч С.Төгс нэгэн ярилцлагадаа “Би хоёр шивээстэй, тааз хавьцаанаа бас хурууныхаа хажуугаар жижигхэн хэмжээний шивээс хийлгэсэн. Ер нь хоёулаа нөхөр бид хоёрын хос шивээс л дээ. Таазны хэсэг дэх шивээс маань нөхөр бид хоёрийн хос шивээс ч эмээгийнхээ дуртай лили цэцгийг шивүүлсэн. Хоёр дахийг нь бодож байгаад нөхөртэйгөө адил “Unique” гэсэн үгийг шивүүлсэн. Энэ үг манай нөхрийн хавирга хэсгээр байдаг юм” хэмээн шивээснүүдийнхээ утгыг тайлсан байдаг.
“Гурван охин” хамтлагийн дуучин Ану нууцлаг шивээстэй. Учир нь тэрээр дээрх шивээснийхээ тухай ярьж байгаагүй юм. Түүний шивээс чухам юу болох, юуг билэгддэг нь одоо ч нууц хэвээр.
“Киви” хамтлагийн ахлагч Уламбаярын хэвлий дэх шивээс гайхамшигтай харагддаг нь нууц биш. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино. Мөн тэрээр дал нуруундаа жижигхэн гэгчийн шивээстэй аж.
Гавьяат тамирчин Н.Төгсцогт Киви хамтлагийн ахлагч Укагийн бага дүү Д.Уранзаяатай удаан хугацаанд үерхэж, аав, ээж болсон. Тэрээр бэлхүүснийхээ зүүн талд шивээстэй.
URL: