Будагтай үсийг хэрхэн арчлах вэ?

“Хамгийн гоёмсог арьс” болсон үсээ хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг уншиж. амьдралдаа хэрэгжүүлээрэй.

1. Үсээ будсанаас хойшхи хоёр хоногт угаахаас зайлсхий.

2. Будагтай үс халуунд маш мэдрэмтгий байдаг тул индүүдэх, сэнсдэх нь маш муу нөлөөтэй. Тиймээс байнга өөрөөр нь хатааж, буржийлгах хэрэг гарвал бигуди хэрэглээрэй. Мөн үсний индүүг хэрэглэхдээ хамгийн бага температур дээр нь тохируулж бай.

3. Усан санд орохоор бол сайн чанарын резинен малгай өмс. Учир нь хлори будагтай үсэнд ногоон туяа оруулчих гээд байдаг талтай.

4. Будагтай үс хуурайших нь амархан байдаг учир долоо хоногт нэг удаа гүн чийгшүүлэгчтэй тэжээлийн тос түрхэх нь зүйтэй.

5. Үснийхээ салаалсан үзүүрийг сард нэг удаа түүлгэж байх хэрэгтэй. Энэ нь таны үс эрүүл байхад тус болно.

6. Зөвхөн будагтай үсэнд зориулсан шампунийг хэрэглэ. Танд “Pantene Pro V- Живой цвет” коллекцийг санал болгож байна.

7. Үснийхээ будгийг сэргээхдээ зарим бүсгүйчүүд анх будсан шигээ бүх үсээ хамруулах гээд байдаг. Энэ нь буруу юм. Тиймээс дараагийн удаад зөвхөн үсний угийг будахад л хангалттай.

8. Будсан үсэнд жирийн үснээс илүү их тэжээл шаардагддаг учир В5 амин дэмтэй будгийг сонгож хэрэглэх нь таны гоо сайханд ээлтэй. Ийм будаг бол “Wellaton” гэж үсчид зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих