Орхон голын бохирдсон ус 1100 гаруй км урсаж байна

Өнгөрсөн онд Орхон голд бохир цутгасан асуудал гарахад групп гарч шалгаад бохирдлын шалтгаан нөхцлийг тодорхойлсон байдаг. Орхон голын дээд эхүүд болох Шийрт, Улаан голуудын эхэнд “Алтан Дорнод Монгол” болон “Монгол газар” компаниуд алт олборлох үйл ажиллагаа явуулсан нь голыг бохирдуулах гол шалтгаан болжээ гэж үзсэн.

Тус хоёр компани өнгөрсөн жил ажиллаагүй боловч тэнд маш олон эргэлтийн усан сан, тунгаагуур үлдсэн байжээ. Эргэлтийн усан сан, тунгаагуур хоёрын дундуур шар усны үөрийн ус урсан цаашлаад Орхон голд цутгасан байна. Ингэснээр голыг бохирдуулсан байдаг.

Орхон голын бохирдлыг арилгах талаар Засгийн газрын 2010 оны 264-р тогтоол гарсан. Тогтоолоор эргэлтийн усан сан, хаягдлын сан дундуур ус урсахгүй болох арга хэмжээг авахуулах болон нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бохирдлоос шалтгаалаад байгаль орчинд учирсан хохирлыг тооцуулах, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх үүргүүдийг холбогдох газруудад өгсөн.
Тогтоолын дагуу Архангай аймгаас тодорхой ажил зохион байгуулж, хаягдлын сан, эргэлтийн усан сан дундуур ус урсгаж, дамжиж Орхон гол руу орохооргүй болгох арга хэмжээг авсан байжээ.
“Байгаль орчныг хамгаалах сан”-гаас хөрөнгө гаргаж, хохирлыг тооцуулах ажйл зохион байгуулж, “Эко Мон” компани энэ ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Энэ жил Засгийн газраас алтны шороон ордуудын энэ бүсэд хамаарч байгаа тусгай зөвшөөрлийн талбай дээр алт олборлох үйл ажиллагааг зогсоож, зөвхөн уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингийн үйл ажиллагаа явуулах тогтоолыг гаргасан.

Энэ тогтоолын дагуу нийт 256 тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох үйл ажиллагаа явуулахгүй байх талаарх чиглэлийг аймгуудын мэргэжлийн хяналтын газруудад өгсөн. Үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн газруудын үйл ажиллагааг зогсоож, хуулиар хориглогдсон талбайд хууль бусаар алт олборлох ажиллагаа зогсоосон. Гэтэл “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” компаниудын газарт аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулжээ.

Саяхан Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газар, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутгийн цагдаагийн газар хамтран хяналт шалгалт хийж 22 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 28 грамм алт хураасан байна. Байгаль орчинд учирсан хохирлыг “Алтан Дорнод”, “Монгол Газар” компаниудаас гаргуулах арга хэмжээ авахаар болжээ. Монгол газар” компанийн Орхон гол орчмын байгаль орчинд учруулсан хохирол гэхэд л 90 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна

Хүн та цэвэр усаа хайрла

Манайд тавигдаад байгаа гол асуудлуудын нэг бол яалтч үгүй  цэвэр усны нөөц, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх талын асуудлууд юм. Дээр дооргүй л Монгол улсын хөгжил бол уул уурхай гэж тунхаглах дуртай. Энэ ч яриагаа хэрэгжүүлэх мэт Монгол улсын газар нутгийн нэлээд хувийг лицөнз нэрээр хуваасан. Сүүлийн үөд л харин нэлээд лицөнзийг цуцлан, цэгцэлж байгаа болохоос, нэг хэсэг бүр хавтгайрсан. Уул уурхай эрхлэлгүй яахав гэж бодоход хамгийн гол асуудал болсон цэвэр усны ил ба далд нөөцөө тооцоолоогүйгээс болоод олон асуудал тулгарна.

Усны нөөц эрс багасахад дуртай газраа ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, хүссэн газартаа хэн ч хамаагүй гүний худаг гаргах, томоохон гол мөрнүүдээ хаягдлаар булж бохирдуулах зэрэг хүний хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Үүний зэрэгцээ цаг агаарын өөрчлөлт, цөлжилт зэрэг шалтгаанууд ч нөлөөлж манай улс цэвэр усны хомсдолд орох цаг хаяанд ирчихсэн байна.

П.БОЛОРОО

Эх сурвалж: “Геологи уул уурхайн  мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих