Дэлхийн хамгийн жихүүдэс хүргэсэн газрууд
Муу ёрын хүүхэлдэй, эртний хүмүүсийн булш бунхан гэх мэтийг хамруулсан эдгээр газруудад амьтад учир битүүлэг нас бардаг ба таныг айлгаж, жихүүдсийг тань хүргэж дөнгөх юм.
1. Британийн далайн эргийн хамгаалалт
Эртний Британийн бэхлэлтийн хил байсан энэ газар өдгөө аймшигтай, хөсөр хаягдсан газар болжээ. Дэлхийн II дайны дайралтын үед тус газар нь хамгаалах зурвас байсан юм. Харин дайн дууссаны дараа, хэн ч энэ байшингуудыг ашиглахаа больж, олон арван жилийн туршид хүн ойртолгүй өнгөрөөжээ.
Харин өнөөдөр тэд асар их нууцыг хадгалан хүн ойртож зүрхлэмгүй муу ёрын дүрээр дүнхийнэ.
2. Сагада дахь уулнаас дүүжилсэн авснууд
Магадгүй таны амьдралдаа харсан хамгийн хачирхалтай оршуулгын газар байж болох юм.
Филлипиний Игори омгынхон энэхүү оршуулах ёслолоо нэн эрт үед эхэлжээ. Уул, хадыг оршуулгын газар болгодог нь тэдний хувьд хэд хэдэн шалтгаантай байв. Занданшуулсан шарилыг диваажинд хүрэх замыг нь дөт болгох, шувуудын хоол болгох гэх мэт.
3. Парис дахь газар доорхи агуй
Парис хотын газар доорхи тус агуйд 6 сая орчим араг яс байдаг.
Тус агуй нь нэгэн чухал асуудал буюу тахлын үед оршуулгын газрын хомсдолыг маш зохион байгуулалттай, энгийн аргаар, хот доогуур туннел ухаж шийдвэрлэж чадсанд оршдог.
Агуй нь янз бүрээр зассан хүний ясан ханануудээр дүүрсэн байдаг ба яг л томоохон төөрдөг байшин мэт байдаг.
4. Шувуудын “амиа хорлодог” газар
Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Жатинга тосгонд жил бүрийн 9-10 сард олон зуун шувууд ирж, газар, байшин, мод хүчтэй мөргөх үйлдэл хийн өөрсдийгөө хороодог. Ойролцоогоор 44 орчим төрөл зүйлийн шувууд ийнхүү үхдэг.
5. Хэллингли эмнэлэг
Хэллингли нь Английн өмнөд Эссэкс мужид байрладаг, сэтгэц мэдрэлийн эмнэлэг байсан газар юм. Ойролцоогоор 90 жил галзуу өвчтөнүүдийн орогнох байр болсон энэ газар, өдгөө чөтгөр шулам шүглэсэн байж болох аймшигтай балгас болжээ.
6. Аокигахара ой
Тус Японы үзэсгэлэнт ой шугуй нь амиа хорлогчдын сонгон очдог газруудын нэг бөгөөд, амиа хорлосон ихэнхи хүмүүсийн цогцос хэзээ ч олдоогүй тохиолдог маш олон байдаг. Ой руу ганц нэгээрээ орсон хүмүүс эргэж гарч ирдэггүй, амиа егүүтгэдэг гэдэг цуурхал байдаг ба ойн бэл, захаар явж байх үедээ амиа хорлосон хүмүүсийн цогцостой таарах тохиолдол ч элбэг байдаг байна. Ялангуяа тус ойн захыг цэвэрлэдэг хүмүүст энэ байнга тохиолддог аж.
7. Прага хотын Еврэйчүүдийн оршуулга
Европын хамгийн урт настай оршуулгын газруудын 3-рт жагсдаг тус газар нь, дэлхийн хамгийн шигүү байрлалтай оршуулгын газар юм. Нэг оршуулга дээр давхарлан 11 оршуулга байдаг гээд та төсөөл дөө. Эртнээс Европод хүний цогцосыг хөдөлгөх хориотой байсан учраас, тус оршуулгын газар энэ хэвээр үлджээ.
8. Гункажима
Японы арал дээр байрлах хаягдсан барилга эрт үед цэргийн зориулалтаар ашиглагдаж байв.
9. Isla de las Munecas
Ацтект байрлах цул хүүхэлдэйгээр бүрдсэн тус арлыг хүүхэлдэйн арал хэмээн нэрийддэг. Хэн хэзээ ийм зүйл хийсэн нь учир битүүлэг байдаг бөгөөд энэ нутгийн ард иргэдийн ярьдгаар, эрт дээр үед энэ арал дээр Дон Жулиан Сантана хэмээх хүн амьдарч байсан ба нэг өдөр нэгэн жаахан охин ус руу унаж осолджээ. Удалгүй түүний хүүхэлдэй тоглоом усан дээр хөвөн гарч ирсэн бөгөөд, удалгүй дахиад нэг, бас дахин нэг нэгээр хүүхэлдэйнүүд гарч ирсээр, ирсэн хүүхэлдэй бүрээр ийнхүү арлыг чимэглэсэн хэмээх домог байдаг.
URL: