Монгол улс “дампуурах” эрсдэлтэй орны ” наймдугаарт жагсчээ
Он гараад удаагүй байхад Хятадын Синьхуа агентлаг “Шинжээчид Монгол Улсын Засгийн газар дахин зээл авахгүй бол 2017 оны дөрөвдүгээр сар гэхэд дампуурна хэмээн таамаглаж байна” гэдгээ дуулгасан. Тэгвэл манай улс энэ онд дампуурлаа зарлах уу гэдэг айдас хэн хүнд хураад байсныг нуух юун.
Энэ удаад манай улс дампуурах эрсдэлтэй орны наймдугаарт жагсжээ. Тодруулбал, Их Британийн эдийн засгийн шинжилгээний “Jubilee Debt Campaigns” байгууллагын шинжээчид Грек шиг өрийн асуудалд орох эрсдэлтэй орнуудыг нэрлэсэн тухай www.businessinsider.com мэдээлэв.
Шинжээчид Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нь өндөр, эрсдэл дагуулах 14 орныг нэрлэсэн байна. Энэхүү жагсаалтад орсон орнуудын Засгийн газар хэдийнэ зээлдэгчдээс их хэмжээний зээл авч, өрөө барагдуулах санхүүгийн эс үүсвэргүй болсон гэдгийг онцолжээ.
Ийнхүү Монгол улс хөрөнгө оруулагчаа татах шансаа алдсаар байгаагийн тод жишээ энэ. Хэн өрийн тааз нь хэтэрсэн өтөндөө идэгдэж байгаа улсад юунд нь найдаж хөрөнгө оруулалт хийх вэ? Манай улсын өр ирэх оноос эхэлж төлөгдөж эхэлнэ. Тухайлбал, 2018 онд Чингис бондын эхний ээлжийн 500 сая долларыг 2022 онд хоёр дахь ээлжийн нэг тэрбум ам.долларыг 2023 онд Самурай бондын 300 сая ам.долларын өрийг тус тус хуваарийн дагуу барагдуулах ёстой.
Дампуурах эрсдэлтэй орнуудын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 30 хувиас давсан, өнөөгийн төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас давсан, өрийн эргэн эрэлт Засгийн газрын орлогыг 10 хувиас давсан гэж шинжээчид тооцоолсон байна. Эдгээр орон 1-2 жилийн дотор өрийн асуудалд орсны улмаас зээл авах, цаашлаад дампуурлаа зарлах эрсдэлтэй болжээ.
Дээрх жагсаалтад Баруун Африкийн Кабо-Верде улс, Доминика улс, Этиоп улс, Гана улс, Лаос улс, Мавритани улс, Монгол улс, Мозабик улс, Самоа улс, Сан-Томе болон Принсил улс, Сенегал, Танзани улс, Уганда улс багтсан байгааг та анзаарсан биз. Шинжээчид 40 хуудас бүхий уг тайлангаа “www.jubileedebt.org.uk” сайтад байршуулжээ.
Тус тайланд “Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Монгол нүүрс гэх мэт баялагтайгаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байна. Тус улсын Засгийн газар ирэх онд нэг тэрбум ам.долларын зээл авах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд тогтворгүй болж, төгрөгийн ханш унасан” хэмээн манай улсын тухай дурджээ.
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: