Танилц, хаврын чуулганы төгсгөлд “БӨӨНДСӨН” хуулиуд
УИХ-ын намрын чуулган Цагаан сар, хаврын чуулган Үндэсний их баяр наадмын өмнө буюу баярын уур амьсгал орчихсон үед завсарладаг. Тиймдээ ч ээлжит чуулган бүрийн төгсгөлд УИХ-ын гишүүд нэлээд олон хууль “бөөндөж” баталдаг.
Завсарлахаасаа өмнө ажлаа амжуулж байгаа нь тэр л дээ. Гэвч үүнийг нь зарим хүн “Баярын уур амьсгал орж олон нийтийн анхаарал өөр тийш чиглэсэн үед өөрсдөдөө ашигтай хууль багаллаа” хэмээн шүүмжлэх нь ч бий. Зарим тохиолдолд энэ шүүмжлэл нь үнэн байх талтай. Хэдхэн хоногийн өмнө завсарласан хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд ч нэлээд олон хууль, тогтоолын төсөл батлагдлаа. Энэ удаад УИХ-ын гишүүд ямар хууль, тогтоолын төслүүд баталж хууль болгон гаргасныг танилцуулъя.
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй гишүүдийн санаачлан өргөн барьсан уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Шинэчлэн найруулж баталсан хуульд эрхээ хасуулсан үедээ жолоо баривал 192 мянга, согтуугаар жолоо баривал 384-768 мянга, өвчтэй буюу ядарсан үедээ жолоо баривал 48 мянга, дугаараа өөрчилсөн, эсвэл далдлан хөдөлгөөнд оролцвол 384 мянга, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 48 мянга, албаны онцгой машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгөөр торгоно гэж заажээ. Мөн урсгал сөрвөл жолоочийн эрхийг зургаан сараас нэг жилийн хугацаагаар хасах, явган зорчигчийн давуу эрхийг эдлүүлээгүй бол 9600 төгрөгөөр торшх юм байна. Ийнхүү жолоочид хариуцлага тооцохоос гадна явган зорчигчид ч хариуцлага тооцох заалтууц оруупжээ. Тодруулбал, явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 19200, согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох аж. Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоожээ. Уг хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.боловсролын сургуулиуд ирэх хичээлийн жилээс хөтөлбөртөө замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээлийг албан ёсоор оруулах юм байна.
• “Халх гол” чөлөөт бүс байгуулах тогтоол. Дорнод аймагт лиценз олголт ихэсч Халх гол орчмын газарт хайгуулын тусгай зөвщөөрөл болон газар тариалангийн зориулалтаар газар блгоод эхэлжээ. Тиймээс чөлөөт бүс байгуулж газрыг нь хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна. Дорнод аймагт чөлөөт бүс байгуулахаар сонгосон нь цаашдаа Манжуур руу малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур болон газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох зорилттой холбоотой ажээ.
• Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуупийн төсөл. Хуулийн энэ өөрчлөлтөөр Засгийн газар хаанахын ямар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаа шийддэг боллоо. Энэхүү өөрчлөлтийн дагуу эхний ээлжид Алганбулаг-Замын-Үүдийн чиглэлийн хурдны зам, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Майдар хотын газрыг чөлөөлөх, улсын тусгай шийдэхээр болж байгаа юм.
• Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль. Үйлдюрлэлийг дэмжих хуулийн гол утга агуулга нь экспортын баримжаатай үйлдвэрүүдийг дэмжихэд чиглэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолж байгаа үндэсний бүх үйлдвэрт техник технологиин шинэчлэл болон эргэлтийн хөрөнгө босгоход нь төрөөс дэмжлэг үзүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулна. Энэ зорипгын хүрээнд арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгоно гэж хуульд тусгажээ. Төрөөс бодлогоор гаргаж байгаа хүү 9-10 хувь, арилжааны банкнаас гаргаж байгаа хүү 18 хувь байна гзж тооцвол хүүгийн зөрүүг нь шинээр байгуулах Үйлдвэрүүдийг хөгжүүлэх сангаас олгох юм.
• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар 10 сая төгрөг байсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн босгыг 50 сая болгож байгаа юм. Хуулийн энэ өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр. Боловсролын чанарын шинэчлэл төсөл нь сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах замаар бага боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн төсөл аж. Нийтдээ 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих энэ төслийн хүрээнд бага боловсролын сургалтын үр дүнг сайжруулахад 14.9 сая, багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрт 3.3 сая, сургуулийн санхүүжилтийн хөтөлбөрт 6.6 сая, системийн удирдлага, мониторинг үнэлгээнд 5.7 сая амдоллар зарцуулах юм байна.
• Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтийн хэлэлцээр. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр иргэн бүр өөрийн эрүүл мэндийн түүхийн цахим мэдээлэлтэй болох юм. Ингэснээр иргэдэд эрүүл мэндийн тусалж үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно гэж үзжээ. Уг төсөл нь 19.5 сая ам.долларын өртөгтэй дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх юм байна.
• Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтийн хэлэлцээр. “Ухаалаг засаг” төсөл нь Монгол Улсын “Ухаалаг засаг” санаачилгыг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулахад чиглэжээ. Уг төсөл нь иргэдийн оролцоог дэмжих механизмыг бүрдүүлэх, ухаалаг засгийн суурийг бэхжүүлэх, нээлтгэй дата бий болгох, төслийн уцирдлага, зохион байгуулалт гэсэн дөрвөн үндсэн бүрдэл хэсэгтэй юм. Төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 19.4 сая ам.долларын хөнгөлөлтгэйг шууд зээлээр санхүүжүүлэх юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар түрээс, ажилтнуудын зардлыг санхүүжүүлэх зориулалтаар 0.6 сая ам.долларыг хариуцаж, төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлж ажиллах аж.
• Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр. Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарсан. Ингэснээр тус ббайгууллага манай улсад 750 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм.
• Монгол Улс, Азийн хөгжпийн банк хоорондын Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээр. Зээлийн хэлэлцээрийн гол зорилго нь хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн мэргэжлийн боловсон хүчний чадавхийг сайжруулах, сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах юм байна. Төслийг Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлтгэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил юм байна. Эхний таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба жилийн хоёр хувийн хүүтэй ажээ.
• Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Дархан-Уул аймгийн бохир усны менежментийг сайжруулах
усыг цэвэрлэн дахин ашиглах байгууламжийг тус банкньг 18.5 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр байгуулах ажээ. Энэхүү зээлийн хэлэлцээрийг батлах үед УИХ-ьш гишүүн Ө.Энхтүвшин Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаж шийдэх гэж байгааг асууж байлаа. Түүний асуултад Барилга, хот байгуулалтын мэргэжилтэн хариулахдаа, “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг сэргээн завсарлах ажлыг Францын компаниар гүйцэтгүүлэхээр хэлэлцээ хийж байгаа. Энэ жилдээ багтаад тус компанитай гэрээ байгуулж ажлаа эхлүүлнэ” гэв. УИХ-ьгн дарга З.Энхболд “Улаанбаатарын энэ асуудал Дархан-Уул аймгийнхаас илүү чухал. Тиймээс Засгийн газар цэвэрлэх байгууламжийн асуудлыг хурдан хугацаанд шийдээрэй” гэсэн юм.
• Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Энэхүү төсөл батлагдсанаар нүүрсний метан хийн хайгуул хийх, олборлолг явуулах хууль эрх зүйн орчин бүрдлээ. Тавантолгойн нүүрсний ордод метан хийн нөөц илэрчээ. Үүний нөөцийг баталгаажуулах зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” компани БНСУ-ын компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн дагуу БНСУ-ьгн компани 8.6 сая ам.доллар гаргаж 4-6 цооног өрөмдөн хайгуул хийх юм байна. Ер нь гадаадын компаниуд манай улсад нүүрсний: метан хийн хайгуул, олборлолт хийх сонирхлоо илэрхийлэх болсон учраас ийнхүү хуульдаа өөрчлөлт оруулж байгаа ажээ. Одоогийн байдлаар БНСУ-ьтн компаниас гадна гурван компани нүүрсний метан хийн хайгуул хийх хүсэлт ирүүлжээ.
• Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаварыг арилгах болон НҮБ-ын эхнийг сахиулах ажиллагааньг чиглэлээр сургалт явуулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Хоёр улсын Батлан хамгаалах салбарын хүрээнд цэргийн инженер болон эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх, энэ чиглэлд бүтээн байгуулалт хийхэд хамтран ажиллах юм байна. Хамгийн эхний ажил нь Тавантолгой дахь цэргийн нэгдсэн сургалтын төв рүү хатуу хучилттай авто зам тавих ажээ.
URL: