Дүүргийн прокурор гэмт хэргийн холбогдогч нартай “хуйвалдсан уу”

32_6746af742fba7fc99b2602099cd2f4a398bc2c70Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийн “ачаар” энэ салбарынхан  гадны нөлөө, авлигад ил тод өртөх нь илэрхий багассан боловч  зарим нэгэн “ухамсаргүй” ажилчдын хууль бус үйл ажиллагаанаас болж иргэд олон нийт  энэ салбарынханыг  шударга үнэний төлөө ажилладаг гэдэгт эргэлзсэн хэвээр байна.

 

Ялангуяа прокурорын байгууллагын ажилтнуудын хууль бус гэмээр үйл ажиллагаа олны анхаарлыг ихээр татах боллоо. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон эрүүгийн хэргийг прокурорын хяналтын явцад  “будлиантуулдаг”, “мөр буруулдаг” байдал цөөнгүй гарах болсон тухай ч мэдээлэл байна.

 

Түүнчлэн Прокурорын байгууллагын тухай хуулийн “5.1.1. дээд шатны прокурорын шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх, дээд шатны прокурорын шийдвэр нь хуульд нийцсэн байна; 5.1.4. дээд шатны прокурор нь доод шатны прокурорын хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах гэж хуульчлан заасан байдаг.

 

Хуулийн эл заалт ёсоор бол дээд шатны прокурорын хуульд нийцсэн шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Нийслэлийн  прокуророос хэргийг хянан шалгах үүрэг өгч, доод шатны прокурорын өмнө нь хэрэгсэхгүй болгосон тогтоолыг дээд шатны прокурорын байгууллага хүчингүй болгож, Д.Энхтайван нарын хэргийг сэргээн шалгах  үүрэг өгсөөр атал  үүнийг үл ойшоон,хууль зөрчин тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байдал нь эл хэрэг дээр ажилласан прокурорыг ямар нэг байдлаар хэргийн холбогдогч нартай харилцан тохиролцсон байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

 

Олны дунд Тээвэр хөгжлийн банкны хэрэг гэж яригдаад багагүй хугацааг өнгөрүүлсэн хэргийн цаана прокурорын байгууллагын зарим ажилтнууд хэтэрхий нэг талд ажиллаж, тогтоогдсон баримтыг өөрийн үзэмжээр дүгнэн асуудалд хандаж байгаа байдал нь эргээд тэднийг Прокурорын Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст шалгагдахад хүрчээ.

 

Тухайлбал Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэгч Д.Энхтайван гэх эрхэм 2013 оны 4 сараас эхлэн “Оюуны ундраа” групп болон түүнийг үүсгэн байгуулагч С.Отгонбаяр, С.Амарсайхан нарыг гүтгэж, удаа дараагийн гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг зарим нэг сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дараалан цацсан байдаг. Ингэхдээ тэрээр төрийн байгууллага болон тодорхой албан тушаалтан, төрийн  тусгай албадын нууцын зэрэглэлтэй илтгэх хуудас зэргийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй болох нь “нотлогдож”, Д.Энхтайван, сэтгүүлч гэх Б.Отгонбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг өмнө нь шалгаж байсан дүүргийн прокурор хэрэгсэхгүй болгосныг дээд шатны прокурор нь дахин сэргээж, эрүү үүсгэн шалгах болсноор Д.Энхтайван нарын хэрэг Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын Хяналтын прокурор Н.Мөнхнаран гэгчид дахин хувиарлагдсан ч тэрээр тодорхой баримт нотолгоотой дээрх хэргийг мөн л хяналтын шатанд хэрэгсэхгүй болгожээ.

 

/мөнхнарангийн тогтоол/

Түүгээр ч зогсохгүй Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхнаран албан тушаалаа урвуулан ашиглаж дээрх хэрэгт огт хамааралгүй гадаадын иргэн М.И.Армин гэгчид  2015 оны 6 сарын 22-ны өдөр өөрийн албаны и-мэйл хаягнаасаа мэйл явуулж, түүндээ  М.И.Арминыг Монгол улсад ирж, Транс банктай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх, түүнийг Монгол улсад ирэхэд нь хууль хяналтын аль ч байгууллага М.И.Армины ашиг сонирхолыг хөндөхгүй, хязгаарлахгүй гэж Монгол төрийн өмнөөс баталгаа гаргасан нь огт санамсаргүй хэрэг биш гэж хэлэхэд хүргэж байна. Транс банкны ТУЗ-ийн дарга гэх Д.Энхтайван энэ асуудлаар  “Оюуны ундраа” групптэй Иргэний хэрэг үүсгэн асуудал нь шүүхийн шатанд явж байхад  хөндлөнгөөс дүүргийн прокурор оролцон, асуудлыг Д.Энхтайваны талд шийдвэрлүүлэхээр улайран М.И.Армин  руу  англи хэл дээр и-мэйл бичсэн нь  Хяналтын прокурор Н.Мөнхнаранг Д.Энхтайван гэгчийн талд илт хувийн сонирхолоор “үйлчилж” байна гэж хэлэх бүрэн үндэслэл болж байна. Тэгээд ч дүүргийн Хяналтын прокурор хүн, хэн нэгэн  гадаадын иргэнд Монгол улсын нэрийн өмнөөс баталгаа гаргах нь бүү хэл Монголын төр ч хэн нэгэнд баталгаа гаргадаггүй гэдгийг жирийн иргэн бүр сайн мэднэ. Энэ мэтээр Монгол улсын хэмжээнд ажиллаж буй 470 гаруй прокурор бүгд хэн нэгэнд дур дураараа баталгаа гаргаж өгөөд байвал Монгол улсын хууль жинхэнэ гууль болж, хууль зүйн салбар хуйвалдааны талбар болж дуусах нь ойлгомжтой юм.

 

 

\и-мэйл, англи монгол/

Монголчууд  бид “нэг үхрийн эвэр доргивол  мянган үхрийн эвэр доргино” гэж  ярьдаг. Ажилдаа хариуцлагатай ханддаг, авлига гадны нөлөөнөөс ангид олон арван прокурорын байгууллагын ажилтнуудыг буруутгах гэсэнгүй. Гагцхүү хувийн сонирхолоор энэ мэтээр хэтэрхий нэг талд үйлчилж байгаа ёс зүйгээ умартсан прокурорын байгууллагын ажилтнуудаас болж нийтээрээ нэр хүнд нь унаж хэлсдэх бий дээ гэсэндээ үүнийг бичлээ.  Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та Н.Мөнхнаран мэтийн хяналтын прокурорын хууль бус үйл ажиллагааг хянан үзэж, асуудлын үнэн мөнийг олж ажиллахад анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.

 

Д.Болд

 


URL:

Сэтгэгдэл бичих