Өдөрт 3-аас дээш удаа сэлфиддэг бол донтсоны шинж
Өнөөдөр мэргэжилтнүүд өөрийнхөө зургийг дарах үзэгдэл жинхэнэ тахал шиг тархаж байгаа тухай ярих болсон. Сэтгэцэд өөрчлөлт гарсан гэж үзэхэд хүргэх сэлфины тоо хэмжээ тодорхой болжээ. Өдөрт гурван удаа сэлфи зураг дардаг хүмүүс асуудалтай болсон гэсэн үг.
Энэ гурван зургаа тэр хүн цахим сүлжээнд байршуулдаг бол сэтгэцийн өөрчлөлтөд орсон гэж үзнэ. Харин 5-6 сэлфи зураг дардаг бол энэ байдал архаг шатандаа орсон гэж ойлгож болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага интернэт донтолт, сэлфи донтолт зэргийг сэтгэцийн өөрчлөлтөд хүргэдэг гол шалтгаануудын тоонд багтаахыг уриалжээ.
URL: