НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД НААДМЫН ӨДРҮҮДЭД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага, 1277 нь зүрх судасны өвчлөлийн дуудлага дийлэнх хувийг эзэлсэн бол 12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна.
Нийслэлийн Амаржих газруудад нийт 377 эх төрж, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 7589 хүн үйлчлүүлж, эмнэлэгт шинээр 1113 хүн хэвтсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 193, Хүй долоон худагт 38, мориноос унаж бэртсэн 16, нийтдээ 247 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд нийтийг хамарсан хоолны болон архины хордлого, осол гэмтлийн ноцтой тохиолдол гараагүй гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
URL: