Монголд анх удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрдэс баялаг эрчим хүчний салбар тогтоолоо
Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга С.Ганболдтой ярилцлаа.
-Саяхан Эрдэс баялаг эрчим хүчний салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон гэсэн. Энэ талаар салбарынхан ихэд сонирхож байна?
-2010 онд хедөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулинд шинэчилсэн найруулга хийгээд баталсны дагуу 2011 онд хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээнд 140400 тегрегөер шинэчлэн тогтоосон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулийн тавын гуравт “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөелен хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дун-дын хөдөлмөрийн хөлсийг энэ хуулийн тоггоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно” гэж заасан байдаг.
Үүний дагуу Монголын эрчим хүч, гөологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, ЭБЭХЯ, Ажил мэргэжлийн холбоод, компанийн төлеөлел хамтран 2011, 2012 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийг энэ 2011 оны зургадугаар сард байгуулсан. Энэ хэлэлцээрээр Монголд анх удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар тогтоолоо.
-Салбараар хеөдөлмөрийн холсний доод хэмжээг тогтоогоод удаагүй байгаа юм байна. Хэдээр тогтоов?
-Эрдэс баялаг эрчим хүчний салбарт хөдөлмөрийн хөлсмий доод хэмжээг 224640 төгрөг байхаар тогтоолоо. Энд орсон өөр мэг заалт бол эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг, түүний итгэлцүүр мөн эрчим хүчний засварын тесөвт ажлын цагийн тарифт үнэлгээг тогтоосон. Төрийн өмчийн оролцоотой болохоор эрчим хүчний салбарт энэ асуудлыг зохицуулах боломж байна.
Уул уурхайд гол төлев хувийн хэвшил зонхилж байгаа учраас энэ итгэлцүүр, цалин-гийн жишгийг хэлэлцээрт “Геологи уул уурхайн салбарын үндсэн цалингийн сүлжээ, жишгийг аж ахуйн нэгж байгууллагууд ҮЭ-ийн байгууллагатай хамтран шинэчлэн тогтоож болно гэж заасан байгаа. Хам-тын хэлэлцээр бол хөдөлмө-рийн бага хууль. Заавал дагаж мөрдеж, хэрэгжүүлэх ёстой. Энэ хамтын хэлэлцээрээ 2011 оны зургадугаар сарын 27-нд НХХЯ-нд бүртгүүлсэн, одоо салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэх ажлыг хийж байна.
-Төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай гээд аль ч аж ахуйн нэгжид үүнийг мөрдөнө гэсэн үг үү?
-Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтын гэрээ хийж цалин хөлсний асуудлыг шийднэ гэж заасан байгаа. Тэгэхээр Канад байна уу, Хятад байна уу, Монгол байна уу, аль эсвэл төрийнх байна уу, хувийнх байна уу, хамтарсан байна уу ялгаваргүйгээр дээрх хэлэлцээрээр цалингийн асуудлыг шийднэ гэсэн үг.
-224640 төгрөгөөр салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон нь мөрдөхөд хэр боломжийн тоо вэ?
-Гурван талын хэлэцээрээр тохирсон боломжтой хувилбар. Тоон утгаас харахад том аж ахуйн нэгжид бага, жижигхэн шиг аж ахуйн нэгжид их байж болох юм. Гэхдээ үүнээс илүүгээр тогтоовол том нь жижгээ чирэх, жижиг нь томдоо чирэгдэх асуудал гарч болох тул аж ахуйн нэгжийн хүчин чадал, санхүүгийн чадвар зэрэгт судалгаа хийх зэргээр олон удаа ярилцсаны эцэст энэ хувилбар дээр тогтсон.
•Урамшуулал, нэмэгдлүүд оролцуулалгүй авч байгаа 224640 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж үзэх ёстой юу?
-Тийм. Гэтэл зарим аж ахуйн нэгжүүд цалинг 180, 200 мянгаар тогтоогоод үүн дээрээ шөнийн, илүү цагийн нэмэгдэл урамшуулал олгосноо тооцон их цалин өгч байгаа мэтээр ярьж байдаг. Мэрпэжил шаар-дахгуй ажлын байранд 224640 төгрөгийн цалин авна. Мэргэ-жил шаардсан ажлын байранд зэргээрээ, үүнээс дээш цалин явах ёстой.
-Үүнийг зөрчвөл ямар хариуцлага тооцох вэ?
-Хамтын хэлэлцээр бол хөдөлмөрийн бага хууль гэж дээр хэлсэн. Хэлэлцээрийг зөрчвөл ҮЭ-ийн байгууллага шүүхэд хандах эрхтэй. Захиргааны хэргийн шүүхээр шийдэгдэнэ. Гэхдээ бид аль болохоор зөвшилцөж, шүүхээр биш, эв эеэр асуудлыг шийдэе гэсэн байр суурьтай байдаг.
-Цалин хөлсний улсын үзлэг явагдсан гэсэн?
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хо-рооноос цалингийн улсын үзлэгийг өнгөрсөн тав, зургадугаар сард явууллаа. Үзлэгийг дөр-вөн бүсэд хувааж хийсэн. Есдүгээр сард НХХЯ-ны сайдын зөвлөлд танилцуулна. Эндээс Монголд цалин хөлсний систем ямар байгаа дүр зураг харагдана. Ихэнх газрууд урамшууллаа оролцуулж тооцчихоод, “өндөр цалин өгч байгаа” хэмээн сууж байна. Шөнийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл өгдөггүй газар олон байна.
Мөн уул уурхайн компаниуд хоорондоо цалингийн жишиг тогтоодог нь нэг талдаа зев боловч, негөө талдаа шударга биш болж байна. Тухайн компанийн олборлолтийн хэмжээ, олборлож буй ашигт малтмалын үнэ ханш зэрэг нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь: Цайр ямар үнэтэй билээ, нүүрс, алт зэсний үнэ хэд билээ. Нүүрсээ экспортлодог компаниуд нэг тонн нүүрсээ 60-70 доллараар борлуулж байхад орон нутгийн уурхай арван хэдээс хорин хадхэн мянган төгрөгөөр борлуулдаг. Гэтэл цалин ойр байдаг нь утгагүй юм.
• Цалин хөлсний хувьд аж ахуйн нэгжүүд ямархуу байх юм?
-Ихэвчлэн хувийн хэвшлийн, гадаадын хөрөнгө оруулалттай, тэр тусмаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг шалгасан. Хятадын хөрөнгө оруулалттай газруудад цалин маш доогуур, ажиллах, амьдрах нөхцөл хүнд байгаа нь харагдлаа. Терийн байгууллагууд шалгаад байна гэдэг, хаагуураа юуг нь шалгаад явдаг юм бол. Монгол инженерүүд нь ур чадвар сайтай ч, ямар ч эрх мэдэл байхгүй, Хятад даргын өедөөс үг хэлэх эрхгүй байх юм. Монгол, Хятад ажилчдын цапин маш их ялгаатай. Жилийн эцэст 13 дахь сарын цалин гэж ажилчид нь сарын 50 мянга буюу жилд 600 мянган төгрөг авч байхад Хятад дарга нь 20 сая, Монгол дарга дөрвөн сая төгрөг авдаг байх жишээний.
-Ажилчдын ажиллаж, амьдрах нөхцөл ямар байна?
-Хятадын хөрөнө оруулалттай уурхайнуудад хөдөлмөрийн нөхцел бол ярих юмгүй доогуур байна. Бараг 100 хувь муу байгаа. Нөгөөдүүлээсээ арай дээгүүр юм даа гэмээр ганц хоёр газар байна. Ихэнхэд нь дарамт шахалт маш их. Хөдөлмөрийн хуулиас дээгүүр журамтай тийм л газрууд олон байх юм. Ялангуяа Хэнтий аймгийн Бор-Өндөрт үйл ажиллагаа явуулдаг”Жин Тэй Хэ”, “Лут чулуу”, Сүхбаатар аймаг дахь “Хунь Ша” зэрэг аж ахуйн нэгжид хөдөлмерийн хөлс, ажлын нөхцөл туйлын муу байна. Цалин хөлсний хувьд биш, нөхцлийн хувьд тэдгээрээс арай дээр нь “Шинь Шинь”, “Цайрт минерал”зэрэг аж ахуйн нэгж байв.
-Танай ҮЭ хэчнээн ги-шүүн байгууллагатай вэ?
-Манайд 100-аад аж ахуйн нэгж нэгдсэн. 25000 гишүүдтэй.
-Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дотор ҮЭ байгуулсан газар бий юу?
-Байнаа. “Шинь Шинь”, “Петро Чайна”, “Цайрт Минерал”, “Лут чулуу”, “Тэнхун” зэрэг газрууд бий. ҮЭ-тэй газруудад нөхцөл арай өөр шүү. Үйл-вэрчнээс эрх биш айж байна. Заавал ҮЭ гэхгүйгээр ажилчдын нийгмийн идэвх, өерсдийн эрх ашгииг хамгаалах гэсэн эв нэгдэл хэрэгтэй байна. Тухайн аж ахуйн нэгжийн Монгол удирдлагууд хууль дүрмийг гадаад дарга нартаа хэлж тайлбарлаж ойлгуулахыг хүсдэггүй тал ч байна.
-Үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар байв?
-Тэдний хувьд хамаагүй дээр л дээ. Хэл амаа ололцож болдог.Үндэсний аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн цалин хөлсний комисс шалгасан. Онцгойлон шалгах шаардлагатай газруудыг улсын комисс шалгасан юм.
-Хятадын хөрөнгө оруулагчдыг цуглуулж хууль дүрмээ танилцуулан, зөрчвөл тооцох хариуцлагаа ойлгуулах арга хэмжээ зохиомоор ч юм уу?
-Үүнийг зориудаар авч үзэх асуудал болоод байна. Монголын олон олон уурхайчид эрхээ зөрчүүлж, бараг боолын хөдөлмөр эрхэлж байхад төр засаг анхаарах ёстой. Зохих хяналт шалгалтын байгууллагууд ч анхаарлаа тийш хандуулмаар байна. Энд нэг зүйл хэлэхэд, хөрөнгө оруулагчид хэдий хэрийн хөрөнгө оруулаад, зардлынхаа хэдэн төгрөгийг цалинд зориулж байгаа нь тодорхой бус.
Дэлхий дээр зардлынхаа 40 хувийг цалинд зарцуулдаг байхад Монголд 18 хувийг зарцуулдаг гэсэн тоо бий. Гэтэл бүр дөрөвхөн хувийг зарцуулж байгаа газар байна. “Цайрт минөрал” зардлынхаа дөрвөн хувийг цалинд зориулдаг гэж гарсан. Тэгэхээр зардлынхаа 20-оос доошгүй хувийг цалиндаа зарцуул гэсэн тоо гаргаж өгөх хэрэгтэй. Ажилчид ч өөрсдөө үүнийг хянаж, зардлынх нь хэдэн хувийг цалинд авч байгаагаа мэдвэл эрх ашгаа хамгаалж болно. Аж ахуйн нэгжүүдийн хэлдэг нэг үг бол “Манайх ашиггүй ажиллаад бага цалин, хөлс өгч байгаа” гэсэн үг байдаг. Тэгвэл ашгаас биш, зардлаас цалинг гаргах номтой. Үүнийг ажилчид мэддэг байх ёстой юм.
Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан П.АЛТАНБОЛОР
Эх сурвалж: Геологи уул уурхайн мэдээ”
URL: