Наадмын хоёр өдөр 7 иргэн усанд осолджээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн “Ерөөгийн даваа” гэдэг газар иргэн Д /22 настай, эрэгтэй/ Ерөө голын усанд живж нас барсан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл экспо худалдааны төвийн урд талд Туул голын усанд иргэн Р /44 настай, эрэгтэй/ живж нас барсан.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Бүдүүн” гэдэг газар Нарийны голын усанд иргэн Х /17 настай, эрэгтэй/, Д /11 настай, эрэгтэй/ нар живж нас барсан.
7 дугаар сарын 12
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Тэрэлж” голын усанд иргэн И /43 настай, эрэгтэй/ живж нас барсан.
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Туул” голын усанд 25 настай 3 залуу живж иргэд хоёрынх нь амийг аварч, иргэн П /25 настай, эрэгтэй/ нас барсан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Могойн толгой” гэдэг газар “Орхон” голын усанд иргэн Т /40 настай, эмэгтэй/ живж нас барсан.
Сэрэмжлүүлэг
Цаашид ихэнх нутгаар халж, түр зуурын хүчтэй бороо орох магадлал өндөр байгаа тул иргэд үер усны аюулаас онцгойлон сэрэмжлэхийг анхааруулж байна.
URL: