Баталгаат завиар аялаагүйн улмаас амь насаа алджээ

527-14370092000af19852fb6001c186b1c83888bb6374_LБайгалийн үзэсгэлэн төгс нь бүрдсэн цэнгэг усаараа алдартай Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадна дотны аялагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
Аялагчид Мөрөн сум, Хатгал тосгоноор дайран Хөвсгөл нуурт ирж Сүхбаатар хөлөг онгоц болон жижиг моторт завиар далайд аялдаг аж. Гэвч зарим иргэд баталгаат завиар буюу хүн тээвэрлэх тусгай үнэмлэхгүй сонирхогч иргэдийн завиар аялах нь олон байдаг бөгөд наадмын өдрүүдэд албан ёсны зөвшөөрөлгүй жолоодогчтой жижиг завиар аялан нэг иргэн амь насаа алджээ. Иймээс иргэдийг баталгаат зөвшөөрөлтэй завиар далайд аялах, архи болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлсээр байна.
Б.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих