Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидыг гэрт нь хутгалжээ

143700518455a6f58058acbНоён уулаа аврахын төлөө өлсгөлөн зарлаж байсан Мандал сумын иргэн, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн, 67 настай Цэрэннадмид эгчийг энэ 7 сарын 9-ний шөнө гэрт нь хутгалаад, гар утас холбоо барих хэрэгслийг нь авч гаднаас нь түгжээд, нохойг нь сул тавиад явсан аймшигт хэрэг гарчээ. 2 өдөр эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ хэвтэж байхад нь охин нь хотоос очиж мэдсэн байна. Одоо биеийн байдал нь их хүнд Мандал сумын эмнэлэгт байна гэнэ.

Ноён уулаа хамгаалъя хэмээн тэмцсэн хүмүүсийг дэмжлээ гэж ойрын хүмүүс маань хүртэл намайг буруутгаж байсан сан. Нэг хүний амыг боовч, түмэн олны нүд чихийг боож чадахгүй ээ. Түдэв гуайн хэлсэнчлэн “Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг болсон” гэж боддог болохоор эх нутаг, уул ус, өв соёлоо хамгаалан зүй ёсны шаардлага тавьж байгаа хүмүүсээ алс холоос ч болтугай дэмжиж үгээ хэлэх л болно. Цэрэннадмид эгчийг Тэнгэр ивээлдээ авч түргэн эдгэрэх болтугай.


URL: http://www.fact.mn/225914.html

Нэр: Оогий Огноо: 16 July 2015

Хурдан эдгээрэй.

Сэтгэгдэл бичих