Уяачдын наадамд аймгийн арслан А.Давааням түрүүлэв

a46a23e239f99841originalТулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоо худагт боллоо.

Уламжлал ёсоор болдог уяачдын наадмын хүчит бөхийн барилдаанд 96 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням долоо даван түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Ш.Уламбаяр зургаан даван үзүүрлэв. Их шөвгийн гуравт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан, дунд шөвгийн зургаад Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Б.Баянмөнх, аймгийн харцага О.Доржсүрэн нар үлджээ.


URL:

Сэтгэгдэл бичих