Оросын эдийн засаг эгзэгтэй боловч хяналтанд байна
Оросын ерөнхий сайд Медведев 13-ны өдөр хэлэхдээ, Оросын эдийн засаг эгзэгтэй хэвээр байгаа боловч хяналтад байна гэжээ.
Оросын засгийн газрын сайтын мэдээнээс үзвэл, Медведев мөн өдөр засгийн газрын хурлыг даргалан хуралдуулж, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулах асуудлыг судлан ярилцсан байна. Тэрээр, төв засгийн газар, төв банк, парламент, орон нутгийн засгийн газрын хамтын хүчин чармайлтаар Оросын эдийн засаг аймшигтай уналтад ороогүй. Өдгөө орон нутгийн эдийн засагт үргэлжлэн хяналт тавьж, томоохон аж ахуйн нэгжийн эрхлэлтийн байдалд анхаарч, олон төрлийн арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байна. Оросын засгийн газрын хэрэгжүүлсэн хямралын эсрэг арга хэмжээ хэрэг болоогүй, цаашид тохируулах шаардлагатай байна гэжээ.
Оросын ерөнхийлөгч Путин 6-р сард Санк Пертбургт болсон олон улсын эдийн засгийн яриа хэлэлцээнд оролцохдоо, Оросын эдийн засагт төсөөлж байсан шиг дампуурал гараагүй, харин бэрхшээлийг даван туулахад хүрэлцэхүйц чадал хуримтлууллаа. Өдгөө Оросын банк, банк санхүүгийн систем хөгжлийн шинэ нөхцөлд дасаж, Рублийн ханш тогтвортой байж, инфляцыг тогтоон барилаа гэж хэлжээ.
2014 оноос хойш өрнөдийн хориг арга хэмжээ, олон улсын нефтийн үнэ дарааллан үнасны нөлөөгөөр Оросын эдийн засагт уналтын дарамт нүүрлэж байна. Оросын засгийн газрын сүүлийн үеийн төсөөллөөр Оросын эдийн засаг энэ оны эцэс юм уу ирэх оны эхээр сэргэн нэмэгдэх болно гэжээ.
URL: