Элийрэл
Гадныхныг урин дуудаж аялал жуулчлал хөгжүүлнэ гээд л дээр дооргүй дэмийрнэ. Ёстой л мөнгө л олж байвал юу ч хамаагүй. Тэр тусмаа эртнээс дээдэлж хүндэлж ирсэн ёс уламжлал, тахилга шүтээн гээд л бүгдийг нь хамаад өгчихөж чадахаар болоод байгаа Монголчууд хэмээх өрөвдөлтэй гэмээр улсын талаар гадныхан юу гэж боддог бол…
Халагламаар болж байгаа өнөө цагийн монгол суу билэгтнүүдийн хувь заяа хэрхэн эргэх бол гэсэн зүрхнээ орь дуу тавин халаглах дээдсийн сүнснүүд чихэнд минь сонсогдох шиг.
Аялал жуулчлал хөгжинө гэдэг уг нь сайн талтай улсын эдийн засагт эергээр нөлөөлнө басхүү гадны соёлтой танилцаж тэднээс суралцах боломжтой. Гэтэл манайхан бол эсэргээрээ бүх зүйлээ тавиад туучихаж мэдэхээр гэнэн цайлган, зочломтгой гэсэн уриа лоозон бариад л бүхий л түүхийн ховор үзмэр, нандигнан дээдэлсээр ирсэн уул овоодын толгойд харийн хүний мөрийг гаргах тэр байтуйгай Монгол эр хүний билэг тэмдэг болсон Монгол зодог шуудгаа хүртэл харь элгийн эмэгтэйчүүдэд буруу харуулж өмгөөд барилдуулж байх шиг. Ёстой л элийрэл!!!
Эр хүний хийморь сүлдийг өргөж явдаг ёс уламжлалаа бусдад суртчилж болно гэхдээ арай өөрөөр. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг даа.
ЧОЙ
URL: