Баяр наадмын үеэр 14 хүн ослоор нас баржээ

11169069_820423148065674_3575122592781715277_nБаяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг зорих нь их байдаг. Үүнтэй холбогдуулан орон нутгийн зам ачаалалтай байна. Тодруулбал Дархан, Сэлэнгэ, Хөвсгөлийн чиглэлийн замд хөдөлгөөн удааширсан байдалтай байлаа. Үүний хажуугаар хөдөө орон нутгийн замуудад томоохон ослууд гарч наадмын өдрүүдэд 14 хүн зам тээврийн ослоор нас баржээ.  Тодруулбал, Хөвсгөлийн замд 2 том осол гарч 5 хүн амь насаа алджээ.

Мөн Сэлэнгэ аймгийн замд мөн энэ тооны хүмүүс зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Шалтгаан нь хурд хэтрүүлсэн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Осолдсон машинууд бүгд Улаанбаатарын дугаартай байсан байна. Өнгөрсөн хоёр өдөр зөвхөн Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 172 жолоочийг замын цагдаа нар саатуулж гарч болзошгүй эрсдлээс сэргийлжээ. Харин 17 согтуу жолооч осол аваар гаргажээ. Үүний улмаас 12 хүүхэд бэртсэн байна. Тиймээс иргэдийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ бүсэлж явахыг замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.  Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил зам тээврийн ослоор 503 хүн нас барсны 300 нь хөдөө орон нутгийн зам дээр гарсан ослын улмаас нас баржээ.


URL:

Сэтгэгдэл бичих