Куба улсаас АНУ хүртэл сэлнэ

61 настай тамирчин Дайана Найад Кубыг АНУ-аас тусгаарладаг 166 километр урт Флоридагийн хоолойг сэлж гатлах гэж байна. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Кубын нийслэлээс баруун зүгт орших «Марина Хемингуэй» хөлөг онгоцны клубаас гараагаа эхэлжээ. Цаг агаар таатай байвал энэ зайг 60 орчим цагт туулах аж. Дүрэмд зааснаар, энэ хугацаанд сэлэгч усандаа байна. Флорида хүртэл Найадыг таван завьтай эмч, сэлэлтийн мэргэжилтэн 45 хүн дагалдан явна. 45 минут тутамд тамирчин 20 секунд амарч, 1,5 цаг тутамд 2.0 минут амарна.
Аварга загаснаас тамирчныг загас үргээх долгион ялгаруулдаг тусгай бамбайгаар хамгаалах аж. Энэ бамбай тамирчныг сэлэхэд саад болохгүй гэнэ. Дайана Найад Флоридагийн хоолойг анх 1978 онд гатлахыг оролдож байжээ. Гэвч хүчтэй шуурга болсны учир 40 гаруй цаг сэлсний дараа аргагүйн улмаас зорилгоосоо ухарсан байна. Харин 1997 онд энэ замыг Австралийн 22 настай Сьюзан Маруни амжилттай туулсан байна. Түүнийг аварга загаснаас хамгаалахын тулд тусгай торон дотор сэлүүлжээ. 1975 онд Найад найм хүрэхгүй цагийн дотор Манхэттены арлыг тойрон сэлсэн дэлхийн анхны эмэгтэй болсон байна. 1979 онд Багамын арлууд болон Флорида муж улсын Юпитер хот хооронд орших 165 километр зайг туулж түүхэнд нэрээ мөнхөлжээ. 2003 онд түүнийг Эмэгтэй усанд сэлэгчдийн олон улсын алдрын танхимд мөнхжүүлсэн байна.
З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”

Аварга загаснаас тамирчныг загас үргээх долгион ялгаруулдаг тусгай бамбайгаар хамгаалах аж. Энэ бамбай тамирчныг сэлэхэд саад болохгүй гэнэ. Дайана Найад Флоридагийн хоолойг анх 1978 онд гатлахыг оролдож байжээ. Гэвч хүчтэй шуурга болсны учир 40 гаруй цаг сэлсний дараа аргагүйн улмаас зорилгоосоо ухарсан байна. Харин 1997 онд энэ замыг Австралийн 22 настай Сьюзан Маруни амжилттай туулсан байна. Түүнийг аварга загаснаас хамгаалахын тулд тусгай торон дотор сэлүүлжээ. 1975 онд Найад найм хүрэхгүй цагийн дотор Манхэттены арлыг тойрон сэлсэн дэлхийн анхны эмэгтэй болсон байна. 1979 онд Багамын арлууд болон Флорида муж улсын Юпитер хот хооронд орших 165 километр зайг туулж түүхэнд нэрээ мөнхөлжээ. 2003 онд түүнийг Эмэгтэй усанд сэлэгчдийн олон улсын алдрын танхимд мөнхжүүлсэн байна.З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих