Наадмын шахааны бизнес

b0307b41ded95b49originalМонгол түмний эрийн гурван наадам болж өнгөрч байна. Жил жилийн наадмын тухай сонин хачин дараа жилийн наадам хүртэл үргэлжилдэг гэдэгсэн. Тийм дээ ч өнөө жилийн наадмын өнгө болоод сэтгэл сэргээсэн, уур бухимдал төрүүлсэн үйл явдлууд ч бас цөөнгүй болж өнгөррлөө.

Наадам эхлэх 7 сарын 10 өдөр хурдан хязаалангийн уралдаанаас эхлэн эрлийз болоод монгол морнины тухай маргаан наадамчин олон болоод уяачдын дунд багагүй дуулиан болсон. Учир нь хязаалан насанд түрүү магнай болсон хурдан ажнайг эрлийз адуу гэсэн яриа гарсан. Мөн түүнчлэн хязаалан насанд бүртгүүлээд улсынхаа наадамд хурд хүчээ үзэж чадаагүй 100 гаруй морьдыг хасссан гэх маргаан дагуулсан нь хачирхалтай. Уяачдын зүгээс хязаалан насыг нь хассан шалтгаан нь хүүхдийн хамгаалалтын хувцас байхгй гэсэн шалтгаан гэлээ.

Харин тэрхүү хувцас нь өглөө 8 цагт 15000 төгрөг байсан гэх бөгөөд харин морь гарах мөчид 70-100 мянган төгрөгний үнэтэй болсонд дургүйцэн аваагүйгээс ийнхүү бүтэн жилийнхээ хөдөлмөрийг алдсандаа харамсалтай байгаагаа илэрхийлээд байгаа. Энэхүү баяр наадмыг дагасан шахааны бизнес манайд цэцэглэн хөгжиж байгаагийн тод илрэл өнөө жилийн наадмыг ч тойрч гарсангүй.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих