Грекийн дийлэнх иргэд зээл олгогчтой шинэ гэрээ хийхийг хүсэж байна

gr201576

Грекийн хэвлэл мэдээллийнхэн 11-ний өдөр иргэний санал асуулгын дүнг нийтэлж, Грек өрийн талаарх гэрээг зөрчиж, евро бүсээс гарахаас сэргийлэхийн тулд Грекийн дийлэнх хүмүүс зээл олгогчтой шинэ тусламжийн гэрээ байгуулахыг хүсэж байна гэжээ.

Иргэний санал асуулгын компанийн гаргасан тоо баримтаас үзвэл, саналаа өгсөн Грекчүүдийн 75 хувь нь зээл олгогчтой гэрээ тохиролцох, 84 хувь нь евро бүсэд үлдэхийг хүсэв. Түүнчлэн 77 хувь нь тус гэрээг тохиролцоход өөдрөг бодолтой байхад 14 хувь нь өөдрөг бус бодолтой байна.

Сонгуульд аль намыг дэмжих асуудлаар Грекийн ерөнхий сайдын удирдсан Радикал холбоот намыг дэмжигчид тэргүүлж, 38.5 хувийг эзлэн, Шинэ ардчилал намыг дэмжигч 19.1 хувийг эзлэн, хоёрт оров. Евро бүс болон Европын холбооны удирдагчид 12-ны өдөр Грекийн асуудлыг авч хэлэлцэнэ.

\Сарантуяа\


URL:

Сэтгэгдэл бичих