Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олгов

11692654_932249586837254_2477392029762109949_n
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд тав давсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бөх Алтангэрэлийн Алтанхуяг, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, “Хангарьд” спорт хороо, Хантайшир дэвжээний бөх Шоовдойхүүгийн Шинэбаяр, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх Ганболдын Баасандорж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Соёмбо” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Чагнаадоржийн Ганзориг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх Болдбаатарын Батжаргал,  Увс аймгийн Түргэн сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Алдар” спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх Эрдэнэбатын Даш нарт тус тус Монгол Улсын начин цол олгов.
Мөн зургаа давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ЦЕГ-ын 805 дугаар ангийн бөх Нямаагийн Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх Бат-Очирын Одгэрэл нарт тус тус Монгол Улсын харцага цол олголоо.

URL:

Сэтгэгдэл бичих