Х.Бат-Эрдэнийн хурдан даага түрүүллээ
Энэ жил нийт 237 даага уралдлаа.
Уяач А.Батсүхийн хоёр даага, унаач нь 258 дугаартай, уяач Ч.Гантөмөрийн хар халзан даага, алдарт уяач Ононгийн хүүгийн уясан даага, уяач Магсарын Ариунболдын уясан дааганууд эхний байранд явж байсан юм.
Алтай констракшн компанийн захирал, Монгол улсын тод манлай учач Х.Бат-Эрдэнийн хээр даага мөн түрүү магнайд байсан.
Ингээд барианд ороход Х.Бат-Эрдэнийн уясан даага түрүүлэн, хоёрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн засаг дарга Бадраагийн хүрэн халзан даага (Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Агваансамдангийн Сүхбат уясан) гуравт М.Ариунболдын уясан даага тус тус хурдаллаа.
Ингэснээр Ховд аймгийн уугуул уяач Х.Бат-Эрдэнэ хоёр жил дарааллан төрийн наадамд даага түрүүлгэлээ.
URL: