ГЭРЭЭСЭЭ БУУДАЖ ОНГОЦ УНАГАСАН МОНГОЛ
ГЭРЭЭСЭЭ БУУДАЖ ОНГОЦ УНАГАСАН МОНГОЛ:
1931 онд Тамсагбулагийн 6-р дивизийн дарга М.Гомбо тус дивизийн дээгүүр нам өндрөөр нислэг хийж агаараас зураг авч байсан Хятад Германы хувь нийлүүлсэн ЕвроАзи нийгэмлэгийн Ю-33 онгоцыг гэрийнхээ тооноор Винтов буугаар буудаж нисгэгчийг нь шархдуулж буулгажээ. Уг онгоцыг хураан авч нисгэгч И.Рате, холбоочин О.Колбари нарыг хил зөрчин тагнуул хийсэн хэргээр 6 жилийн хорих ял оноож, хурааж авсан онгоцыг нисэх отрядад шилжүүлсэн байна. Ч.Б
URL: