Индонез галт уулын дэлбэрэлтийн улмаас нисэх буудлуудаа хаажээ

f88b7eabfb8fe12e42f2adcf9f64e690_L

ЖАКАРТА. /ВВС/. Индонезийн нисэх онгоцны буудлуудад, тэдгээрийн дотор Бали мужийн олон улсын нисэх онгоцны буудалд хэдэн мянган жуулчин гацсан гэсэн мэдээлэл байна.

Тус улсын зүүн нутгийн Ява арлын нэгэн галт уул дэлбэрсэнтэй холбоотойгоор урьд шөнө таван нисэх онгоцны буудлыг хаажээ.
Бали аралд аялал жуучлалын чиглэлээр очсон гадаадын олон жуулчин галт уулын дэлбэрэлтийн улмаас нутаг буцаж чадахгүй, гацаанд орсон байна.
Бали мужийн төв Денпасар хотын нисэх онгоцны буудлаас 160 км зайтай орших Раунг галт уул өнгөрсөн сарын эцсээр оргилж эхэлсэн бөгөөд өнөө хэр нь үнс нурмаа агаарт цацсаар байгаа аж. Үүний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ.

Тус улсын тээврийн албаны хүмүүс мэдэгдэхдээ, “Байдал сайжирмагц бид нисэх онгоцны буудлуудыг эргэн нээнэ” гэв.

Г.Доржханд MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих