Аргентин дэлхийн хөл бөмбөгийн чансааг тэргүүллээ

8ed0fd13fbe8a61f33d6736c5443bbb3_L
БУЭОС-АЙРЕС. /Xinhua/. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн хамгийн сүүлд гаргасан дэлхийн чансааг Аргентин сүүлийн долоон жилийн түүхэнд анх удаа тэргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт “Copa America” буюу Өмнөд Америкийн улсуудын хөл бөмбөгийн АШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргенин Чилид ялагдсан юм. Гэхдээ Өмнөд Америкийн тус улсын хөл бөмбөгийн шигшээ баг Бразилд болсон 2014 оны ДАШТ-д Германы багт ялагдсанаас хойш нэг жилийн дараа хоёр шат ахин дэлхийн чансааг тэргүүлж байна.

Харин Герман болон Бельгийн шигшээ баг чансаагаараа дэлхийд хоёр болон гуравдугаар байрт оржээ.

Г.Доржханд MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих