Соёлмаа “Эрдэнэсийн арал” хотхонд 800 мянган долларын хаус захиалав
Энэ цагийн сонин содон, авьяаслаг хүмүүсийн нэг гэвэл дизайнер Соёлмаа. Хаа ч явсан олны анхаарлыг татдаг ч, огтхон ч барьц алдалгүй өөрийнхөөрөө байж чаддаг энэ хатагтай нэг хэсэг жинхэнэ хэвлэлийн од болж явсан. Түүний билэг авьяасыг томоохон компаниуд өмчилдөг. Тийм учраас төрөлхийн чадвараа үнэгүйдүүлчихсэн зарим мэргэжил нэгтнүүдээсээ тэс өөрөөр амьдарч чаддаг нэгэн. Өнгөрсөн бямба гарагт Сандей групп тун удахгүй бүтээн босголт нь эхлэх гэж буй “Эрдэнэсийн арал” хотхоныхоо нээлтийг хийсэн юм. Хотоос холгүйхэн орших цэвэр цэнгэг агаартай, ногоон байгууламж, усан сан, худалдааны төв, сургууль цэцэрлэгийг иж бүрнээр нь шийдэж чадсан энэхүү хотхонд хүн бүхэн амьдрах гэж тэмүүлэх нь дамжиггүй. Тэр тусмаа хаус бүхэн нь үнэт чулууг орлуулсан бүтээгдэхүүнээр хийгдсэн энэ хотхоноос дизайнер хатагтай “Gold” ангиллынхыг сонгож, хамгийн анхны захиалагчдын нэг болжээ. Түүний сонгосон “Gold” хаус 800 мянга орчим доллар юм байна.
URL: