Тарваган тахлын дархлаажуулалтыг орон даяар зохион байгуулна
Эрүүл мэндийн сайдын 2003 оны 165 тоот тушаалын дагуу Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 3 дахь долоо хоног буюу долоодугаар сарын 15-наас 19-ны хооронд Улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Уг ажлын хүрээнд Казахстан улсад үйлдвэрлэсэн тарваган тахлын эсрэг 29,800 хүн тун вакциныг 17 аймаг, 9 дүүргийн ЗӨСТ болон Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлжээ.
Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн,
- Хүн ам, малчид
- Эрүүл мэндийн байгууллага
- Онцгой байдал
- Мэргэжлийн хяналт
- Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийнхэн хамрагдах аж.
эх сурвалж: ikon.mn
URL: