Төгрөгийн доллартой харьцах ханш 2000 болж болзошгүй

aaed91273d72017d6663041ab2c1a565_L

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Улсынх нь экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн ханш унаж байгаатай холбоотойгоор Монголын төгрөгийн ханш ирэх хэдэн долоо хоногт урьд байгаагүйгээр унан доод цэгтээ хүрэх төлөвтэй байна.

Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш унаж, улмаар эрэлт багасч буйтай холбоотойгоор уг металлын үнэ өнгөрсөн хоёр сард 16 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн доод үзүүлэлт аж.

Азийн хамгийн том эдийн засаг БНХАУ нь дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн бараг тал хувийг, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний 85 хувийг худалдан авдаг билээ.

Төгрөгийн доллартой харьцах ханш өнгөрсөн сард 4.9 хувиар сулран 1966 болжээ.

“Долларын ханш чангарч, зэсийн үнэ буурч байгаагийн улмаас төгрөгийн доллартой харьцах ханш наймдугаар сар гэхэд 2000 болж болзошгүй” гэж Сингапурын “Malayan Banking Berhad” банкны Гадаад валют судлалын төвийн тэргүүн Сактианди Супаат хэлэв.

Судалгаанаас үзвэл, 2014 онд 7.4 хувиар өссөн БНХАУ-ын ДНБ энэ онд 6.9 хувиар өсөх төлөвтэй байна. Хэрвээ ийм хувиар өсвөл сүүлийн 20 жил дэх хамгийн доод үзүүлэлт болно.

 Г.Доржханд montsame


URL:

Сэтгэгдэл бичих