АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ АА УРАГШАА…
А.Сүхбатын нөлөөгөөр үндэсний бөхөд дуртай болсон хүмүүс
А.Сүхбатын авлигын эсрэг тэмцлийг ойлгохгүй нулимж байх
А.Сүхбат Даяар дуурсах далай даян дархан аварга цолыг цагийг эзэлсэн хүчтэн Б.Бат-Эрдэнэ, үеийн 6-н шилдгүүд дундаас анхлан хүртсэн
А.Сүхбат “Монгол бөхийн холбоо” ТББ-г хувьчлан авсан Р.Нямдорж, Д.Данзан нартай хатуу тэмцэн бөхийн талбайгаа ид үедээ орхисон
Хүчтэй үед нь дагаж хуйларна
Хүчгүй үед нь нийлэн муулна
Онцгүй байна шүү найзуудаа…. Н.Урантогтох
Үндэсний бөхөд шударга ёс алдагдаад удаж байна.Аваргуудын эрэмбэ гэж хачирхалтай тайлбарыг Монгол бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан удаа дараа хийж байна. Тэдний тайлбараар Б.Бат-Эрдэнэ аварга бүх дархан аваргаа магнайлах ёстой. Гэвч Монгол бөхийн өв уламжлалаа хүндэтгэн Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргуудынхаа ард зогсдог. Х.Баянмөнх аварга ч өөрөөсөө цөөн түрүүлсэн Ж.Мөнхбатын өмнө гарна гэж агсарч үзээгүй. А.Сүхбатыг 3 түрүүлсэн, Г.Өсөхбаяр 4 түрүүлсэн гэдэг үзүүлэлт ярин доод даваануудыг үнэлэн Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах нь өрөвдмөөр шийдвэр юм. А.Сүхбат 10 давж түрүүлсэн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үнэлэн Дархан аварга цолыг эхэлж олгосон.
3 үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэд арслан цолыг олгосон мөртлөө 3 үзүүрлэсэн Б.Гантогтоход “үгүй” гэж хариулсан Монгол бөхийн холбоонд ёс зүй байна уу?
Ардын наадмынхаа талбай дээр ахмад бөхчүүд нь цүнхтэй мөнгө барин таахалзаж албаар унаж байгааг нь мэдсээр суудаг Монголчууд бид бөхөд хайртай хүн мөн үү?
Барьц сонгох нэртэй тарган бөхчүүдийн армийг бүрдүүлсэн одоогийн тогтолцоо зөв үү? Уран мэхийг уралдуулан давшиж барилдах нь дэлхийн бүх спортын дүрэмд бий. Хүлээж зогсон барьц сонгохоос өөрөөр Монгол бөхчүүдэд мэх алга.
АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТЫГ БИ ДЭМЖИНЭ…
А.СҮХБАТЫН НӨЛӨӨГӨӨР УРАН МЭХҮҮДТЭЙ ТАНИЛЦСАН
АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ АА УРАГШАА…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
demjij bna shyy
Myagmarsureng nileen undur hanshaar zaan bologsondoo tegeed iim loozon bariad zogsohiin ene ariun yavdaluu