Баяр наадмын өмнө шагналын хур буулаа
Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаныханд шагналын хур буулаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ахлах хянан шалгагч Ц.Дэмбэрэлсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Сан хөмрөгийн газрын дарга Д.Энхбаатар, Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдгээр МАН-ын Сан хөмрөгийн газрын нягтлан бодогч Т.Найдан, С.Солонго, Эрчим хүчний тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр Сан хөмрөгийн газрын инженер Ш.Ганбаатар, Э.Балданхүү, Онц тээвэрчинээр Н.Ганхуяг, М.Дэдлэн, Жуух бичгээр Ц.Гантулга, Б.Баянсан, Б.Жамбалсүрэн нар шагнууллаа.
URL: