Египет эр охиндоо Facebook хэмээх нэр хайрлажээ
20 настай египет эр Жамаль Ибрагим саяхан төрсөн бяцхан охиндоо Фэйсбүүк / Facebook/ хэмээх хачирхалтай нэр хайрлажээ. Тэрээр ийм маягаар тус сайтал баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь Египетэд олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахад “Facebook” сайтын үүрэг асар чухал байсан аж.
Тэрээр охиноо чухам хэзээ төрснийг хэлээгүй ч ер бусын, өвөрмөц нэртэй охинд нь ах дүү хамаатан садан, тэр бүү хэл огт танихгүй хүмүүсээс хүртэл баяр хүргэж, бэлэг ирүүлсээр байгаа ажээ. Бяцхан охины бүтэн нэр нь Фейсбүүк Джамаль Ибрахим гэнэ. Хамаатан садангуудад нь охиных нь нэр ихэд таалагдсан бөгөөд залуу аавд ийм шийдвэр гаргасанд нь баяр хүргэж, урам хайрласан ажээ. Дашрамд сонирхуулахад Египетэд ойролцоогоор таван сая хүн дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа энэхүү сайтын байнгын хэрэглэгч юм байна.
эх сурвалж: tvmongolia.mn
URL: