Эмч нараас боом өвчний талаар шалгалт авахад 75 хувь нь тэнцээгүй
С.Ламбаа сайд аа, танай эмч нар боом өвчны талаар ямар ч мэдлэггүй байхад та “Эрүүл мэндийн салбар шинэчлэгдэж байна” гэж яриад явах юм. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хурал болсон юм. Тэрхүү хуралд нийслэлийн хэмжээнд боом өвчний халдвар эсэргүүцэх арга хэмжээний бэлэн байдлыг шалгасан дүнгийн талаар хэлэлцэв. Харамсалтай хангалтай гэсэн дүн ганц ч гарсангүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас боом өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдаас арван тест бүхий шалгалт авахад 75 хувь нь тэнсэнгүй. Шалгалтад ХӨСҮТ, АӨСҮТ, Клиникийн нэгдсэн 1, 2 дугаар эмнэлэг, Шастины нэрэмжит төв эмнэлэг, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг, дүүрэг тус бүрээс өрхийн эмнэлэг тавыг нийт 48 эрүүл мэндийн байгууллагыг хамруулжээ. Нийслэлийн хэмжээнд 2011 онд боом өвчнөөр 11 хүн өвчилснөөс гурван хүн нас барсан. Үүний дөрвөн тохиолдол нь малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварласан нь тогтоогдсон билээ. Боом өвчины тархац жил ирэх тусам өргөжиж байхад манай эмнэлгийн байгууллагын эмч, ажилчид энэ талын мэдлэг хомс байгаа нь тун харамсалтай юм. Тэд мэдэхгүй байхад ард иргэд энэ өвчны талаар мэдлэггүй байх аргагүй. Гэтэл энэ боом хэмээн халдварт өвчин усгалд оруулсан байхад газрын хөрсөн доор 100 жил нянгаа тээж байдаг аж. Эндээс харахад манай улсын эрүү мэндийн салбарын сургалт сурталчилгаа нь нүд хуурах төдий хэдэн танилцуулга тарааж, зурагт хуудас энд тэнд нааж үр дүнгүй зардал гаргадаг тодорхой харагдаж байгаа юм. Шалгалт хийсэн мэргэжлийн хяналтын байгууллага ч хүртэл “Ард иргэдэд боом өвчнөөс сэргийлэх сурталчилгааг өргөн явуулж, гарын авлага тарааж, мэдээлэл самбарт байршуулах, эмч ажиллагсдад боомын халдварын хүний өвчлөлөөс сэргийлэх бэлэн байдлыг эрчимжүүлэх, сургалт зохион байгуулах шаардлагатай байгаа талаар заавар зөвлөгөө өгч ажиллаа” гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Нэг үгээр хэлбэл боом өчвны талаар ном уншаарай, энэ хэдэн материалыг иргэдэд тараачихаарай гэсэн хэлбэр төдийхөн шалгалт. Өмнө ч нэг иймэрхүү шалгалт явуулсан учир өнөөдөр ямар ч үр дүн гараагүй байгаа юм. Хурал дээр Р.Содхүү дарга “Та нар хариуцлага тооцох ёстой. Ийм хангалтгүй байж болохгүй” гэж орилсон ч “Албан тушаалтан, ажилтанд хариуцлага тооцох эрх зүйн цохицуулалт байхгүй” гэсэн байцаагчийн үгээр амаа таглуулах нь тэр. Мэргэжлийн хяналтын газраас хийсэн өмнөх олон удаагийн шалгалт үр дүнд хүрсэн бол эмч ажилчид энэ энэ өвчний талаарх мэдлэг “75 хувь хангалтгүй” гэсэн дүн авахгүй л байсан байх. Шалгатын ололттой талууд гэж байгаад хэдэн зүйл бичсэн байна. Үүнд, “Авто тээврийн шалган бүртгэх товчоогоор нэвтрэх бүртээ мал эмнэлгийн хяналтын байцаагчийн, тэмдэглэгээ хийлгэж хэвшсэн байна” энэ юу гэсэн үг вэ, Товчхон хэлбэл өмнө нь мал эмнэлгийн хяналтын байцаагч нийслэл рүү орж ирэх малын гаралтай бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийдэггүй байсан тодорхой харагдаж байгаа юм.
Мөн нэг сонирхол татсан ололтой тал бол “Баянзүрх эмнэлгийн хүлээн авах тасаг дээрээ “АНХААР! БООМ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН” гэсэн хавтас бэлтгэж, түүндээ боом өвчний сэжиг илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний схем, мэдээлэх журам, ариутгагчийн үүрэг, хамгаалах хувцас өмсөж тайлах технологи зэргийг бэлтгэж хүлээн авах тасаг дээр байрлуулан хүн бүрт танилцуулж, гарын үсэг зуруулсан байна” гэсэн дүгнэлт. Иргэд боом өвчны талаар мэдлэгтэй болсон гэдгийг гарын үсэг зуруулж авсангшалгалтын ололтой тал гэж байгаа юм. Гарын үсэг зуруулснаар энэ өвчны талаар мэдлэгийг шалгадаг болсон. Арга ядсан дүгнэлт л гэдэг энэ байх. Эмч нарынх нь 75 хувь нь энэ өвчны талаар мэдлэггүй байхад иргэдийн мэдлэгтэй үгүйг гарын үсэг зурсанаар нь дүгнэээд сууж байдаг. Манай мэргэжлийн хяналтын байгууллага ямар хэмжээнд шалгалт явуулдаг нь эндээс харагдаж байгаа юм. Баянзүрх дүүргийн таван өрхийн эмнэлэг шалгалт хийхэд гурав нь эмч ажилчиддаа боом өвчны талар ямар сургалт явуулаагүй гарч байгаа юм.
Л.Цэрэнжаргал
URL: