Хөх чинь эвгүй болоод байвал…
Хөх чинь нэг л эвгүй байгаад байна уу? Шалтгааныг нь мэдэхийг хүсэж байвал үүнийг дуустал нь уншаарай.
ХӨХӨН ДОТОР ЧИНЬ БҮХЭЛ ЮМНУУД БАЙГАА МЭТ САНАГДАХ
Сар бүр л хөхөн дотор чинь вандуйны хэмжээтэй булдруунууд гарч ирээд, алга болоод байвал өндгөн эс боловсорсны дараах гормоний өөрчлөлттэй холбоотой. Мяндсан уйланхайны шинж байж мэднэ. Харин сарын тэмдэг ирсэн байх үед булдруутай хэвээр байвал хөхний эдийн нягтрал байж болзошгүй-хөхний эд гөлгөр эсвэл булдруутай гэх мэт янз бүр байдаг.
ХӨХӨН ДЭЭРХ СУДАСНУУД ТОД ХАРАГДАХ
Энэ хэсгийн арьс хэтэрхий нимгэн болохоор бараг гэрэлтэх шахуу харагддаг цэнхэр судаснууд тодрон харагддаг. Эвгүй харагдаад байвал өнгөлөгчөөр далдалчих.
ХӨХНИЙ ТОЛГОЙН ОЙРОЛЦОО БИРЖГЭР ЮМ ГАРАХ
Биржгэрүүд нь үсний сүв байж магадгүй/хэрэв бэржгэрүүд нь хөхний толгойн гадна хэсэгт байвал/ эсвэл хөлсний сүв байх талтай. Заримдаа тэр нь тослогоор дүүрч бөглөрөөд хавдаж өвдөлт мэдрэгддэг. Хэрэв тийм бол халуун жин тавьж хавдрыг нь буулга.
Эх сурвалж: Fact.mn
URL: