Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамт цагдан хорьлоо

32_bed3f64912e5436454c8e1c611435ef9b52fbf74Өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  сэтгүүлч  С.Баттулга нарыг шүүх хурал боллоо.  Улмаар  сэтгүүлч  С.Баттулга болон түүний мэдээллийн эх сурвалж гэгдээд байгаа  Г.Буяндорж нарыг  14 хоног саатуулахаар боллоо.

Тодруулбал, хэргийн бусад холбогдогч нарын өмгөөлөгч  өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68.1-ийг үндэслэн сэтгүүлчийг эх сурвалжийн  хамт цагдан хорьжээ.  Хамгийн “сонирхолтой” нь шүүх өөрөө хууль зөрчин сэтгүүлчийг хорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл  сэжигтэнг  цагдан хорьсон   хуулийн заалт болох “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68.1”-ийг  зөвхөн мөрдөн байцаах  шатанд хэрэглэдэг бөгөөд шүүх шатанд хэрэглэдэггүй юм байна.

 

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих